
Bridget Jones's Baby киноны анхны трейлер
Хөгжилтэй
Бриджит Жонсын тухай киноны гуравдугаар ангийн анхны трейлер Эллен ДеЖенересын шоуны үеэр гарлаа
Бриджит Жонсын туxай киноны шинэ анги хөгжилтэй зүйлсээр дүүрэн байх бололтой. Түүнд сайхан ажил, адал явдал дүүрэн амьдрал мөн хүүхдийнх нь эцэг хэн нь ч байж болох хоёр найз залуу бий.
Трейлерт Бриджитийн экс найз залуу Марк Дарси (Колин Ферт) мөн түүний шинэ найз залуу Жекээс гадна (Патрик Демпси) жүжигчин Эмма Томпсон эмчийн дүрээр гарсан ба Их Британий поп-фолк дуучин Эдвард Ширан ч мөн харагдлаа. Киноны шинэ ангид Хелен Филдингийн зохиолд гардгаас арай өөр зүйлийг өгүүлэх аж. Bridget Jones: Mad About the Boy номонд угтаа бол киноны үйл явдлаас арай хожуу үеийг өгүүлдэг бөгөөд Бриджит Марк Дарситай гэрлэн хүү, охин хоёртой болсон байдаг билээ. Харин кино биднийг илүү хөгжилтэй, зөрчилдөөнтэй түүхээр аялуулах бололтой.