Хайх

Дуучин Селена Гомес гурав дах бие даасан цомгоо гаргалаа

Дуучин Селена Гомес гурав дах бие даасан цомгоо гаргалаа

"Rare"

Text: Buro.Mongolia


Дуучин Селена Гомес "Rare" нэртэй гурав дах бие даасан цомгоо албан ёсоор танилцуулсан байна. "Revival" цомгоос хойш буюу бараг таван жилийн дараа гаргаж буй энэхүү шинэ бүтээлд нийт 13 дуу багтсан бөгөөд Kid Cudi, 6Lack зэрэг уран бүтээлчид хамтран ажиллажээ.

Уг цомог нь 13 дууны тусламжтай хорвоо ертөнцийг Селенагийн нүдээр харах боломжийг сонсогчдод олгож байгаа юм. Ерөнхийдөө "Rare" цомог нь өнгөрсөн хугацаанд Селена Гомесын амьдралд тохиолдсон үйл явдлуудаас сэдэвлэгдсэн "намтарчилсан" бүтээл болжээ. Хэрэв энгийнээр тодорхойлбол өөрийгөө хүлээн авах, хайрлах тухай өгүүлсэн маш сайн поп цомог хэмээн дүгнэж болох юм.

Одоогоор дуучин бүсгүй шинэ цомогт орсон "Rare" нэртэй синглийн албан ёсны видео клипийг цацаад байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх