Селена Гомес, Тильда Суинтон болон 2019 оны Каннын кино наадмын бусад зочид
2019 оны Каннын кино наадмын эхний өдрийн улаан хивсний ёслол
Францын Номин эрэгт дэлхийн кино урлагийн хамгийн чухал арга хэмжээнүүдийн нэг болох 72 дах удаагийн Каннын кино наадам ёслол төгөлдөр эхэллээ. Энэ жилийн кино наадмыг найруулагч Жим Жармушийн "The Dead Don't Die" нэртэй зомбитой аймшгийн кино нээж байна. Киноны гол дүрийг бүтээсэн Тильда Суинтон, Адам Драйвер, Билл Мюррей, Клоуи Севиньи, Селена Гомес нар бусад зочдын хамт хамгийн түрүүнд улаан хивсний ёслолд оролцжээ.
Тэдгээр зочдоос дурдвал Эль Фэннинг, Шарлотта Генсбур, Хавьер Бардем, Алессандра Амбросио, Каролин де Мегрэ, Изабель Гулар зэрэг салбар, салбарын алдартнууд харагдаж байлаа.
Энэ жилийн Каннын кино наадмыг Мексик улсын найруулагч Алехандро Гонсалес Иньярритугаар ахлуулсан олон улсын найман шүүгч шүүх болно. Тэдний дунд Америкийн жүжигчин Эль Фаннинг, Грек гаралтай найруулагч Йоргос Лантимос нар багтаж байна.
Харин 2019 оны Каннын кино наадмын хөтөлбөрт ямар, ямар бүтээлүүд өрсөлдөж байгааг та эндээс хараарай.
72 дах удаагийн Каннын кино наадам 2019 оны тавдугаар сарын 14-25 хооронд зохион байгуулагдана. Тиймээс бид өнөөдрөөс эхлэн тавдугаар сарыг дуустал кино урлагаар амьсгалах бололтой.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт