Хайх

Эмилия Кларк ямар зорилгоор Гитлерийн илтгэлийг үзсэн бэ?

Эмилия Кларк ямар зорилгоор Гитлерийн илтгэлийг үзсэн бэ?

Жүжигчин бүсгүй зураг авалтад хэрхэн бэлдсэн талаараа хуваалцлаа

Text: Buro.Mongolia


"Game of Thrones" цувралын сүүлчийн ангид хэд, хэдэн сэтгэл хөдөлгөсөн хэсгүүд гарсан. Тэдгээрийн нэг нь Дейенерис Таргариены цэргүүддээ хандан хэлсэн үг байсан билээ. Тэгвэл Луугийн эхийн дүрийг бүтээсэн жүжигчин Эмилия Кларк энэ хэсгийн зураг авалтад хэрхэн бэлдсэн талаараа Variety сэтгүүлд хуваалцсан байна. Тэрээр "Одоо инээдтэй санагдаж магадгүй ч би зохиомол хэлээр үг хэлэхээсээ өмнө миний мэдэхгүй хэлээр илтгэл тавьж буй дарангуйлагчид болон дэлхийн хүчирхэг лидерүүдийн маш олон видеог үзсэн. Би тэдний юу ярьж байгааг ойлгож чадах эсэхээ мэдэхийг хүссэн юм. Гайхалтай нь би чадсан! Гитлер болон бусад илтгэгчдийн юуны тухай ярьж байгааг маш сайн ойлгосон. Тиймээс хэрэв би өөрөөсөө гарч буй үг бүртээ өөрөө итгэж чадвал үзэгч цаг үргэлж хадмал орчуулгыг харах хэрэггүй болно гэж бодсон" хэмээн хуваалцжээ.

Мөн жүжигчин бүсгүй энэхүү хүчирхэг хэсгийн зураг авалтад маш удаан бөгөөд нухацтай бэлдсэн гэдгээ хэллээ. Эмилия Кларк "Энэ хэсэг миний хувьд маш чухал байсан. Би бүхнийг баллах вий гэж маш их сандарч байсан. Би хоёр сарын турш унтаагүй. Би илтгэлээ хөргөгч, зуухандаа хандан хэлж үзсэн. Би Белфаст руу хандан хэлж байсан. Гэхдээ хүмүүст өөрийгөө солиорсон гэж бодуулахыг хүсээгүй тул цонхоо хаасан. Зураг авалтын өдөр ирэхэд миний хэл, ярианы дасгалжуулагч намайг эхний оролдлогоороо чадна гэж бодоогүй. Зураг авалт эхлэхээс өмнө би бэлтгэл хийхээс татгалзаж, шууд л үгээ хэлж эхэлсэн. Би нэг ч удаа түгдчээгүй. Хэрэв дараа өдөр нь надаас энэхүү үгээ давтан хэлэхийг хүссэн бол би чадахгүй байх байсан" хэмээн нэмж дурдсан байна.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх