Хайх

Фрида Калогийн дуу хоолойг агуулсан цорын ганц бичлэг олдлоо

Фрида Калогийн дуу хоолойг агуулсан цорын ганц бичлэг олдлоо

1953 эсвэл 1954 онд хийгдсэн

Text: Buro.Mongolia


Зураг:

Хүн бүр Мексикийн алдарт уран бүтээлч Фрида Калогийн царай төрхийг мэддэг ч хэн ч түүний хоолойг сонсож байгаагүй гэдэгт итгэлтэй байна. Тэгвэл одоо түүний дуу хоолойг сонсох боломж олдлоо! Тодруулбал Мексикийн дуу бичлэгийн архив одоогоор дэлхийд хадгалагдаж үлдсэн цорын ганц Фрида Калогийн дуу хоолойн бичлэгийг олсон гэдгээ мэдэгджээ. Тэдний үзэж буйгаар энэхүү бичлэгийг тэрээр 1953 эсвэл 1954 онд буюу таалал төгсөхөөсөө өмнөхөн El Bachiller радио шоунд оролцох үедээ хийлгэсэн байх магадлалтай аж. Уг шоу нь 1955 онд цацагдсан юм.

Бичлэгт уран зураач бүсгүй Диего Риверагийн тухай бичсэн "Portrait of Diego" эсээний хэсгээс уншиж байгаа нь сонсогдоно.

Мексик улсын урлаг соёлын сайд Алехандро Фраустогийн хэлснээр энэхүү бичлэг нь Фрида Калогийн дуу хоолойг агуулсан дэлхий дээрх цорын ганц материал байх магадлалтай хэмээн онцолжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх