“Game of Thrones” хурим: Кит Харингтон ба Роуз Лесли нарын хуримын деталиуд
Гэрлэх санал, бөгж болон зочдын талаарх мэдээлэл
Кит Харингтон ба Роуз Лесли нар бид бүгдийн дуртай "Game of Thrones" цуврал дээр хосуудын дүрээр гардаг билээ. Харин одоо тэд бодит амьдрал дээр амьдралаа холбон, эхнэр ба нөхрийн дүрээр амьдралынхаа шинэ хуудсыг эхлүүлж байна. Бид зургаадугаар сарын 23-нд болсон Кит Харингтон ба Роуз Лесли нарын хуримын талаарх олон нийтэд дэлгэгдсэн, үндсэн баримтуудыг хүргэж байна.
Хуримын байршил
Хосууд Леслигийн гэр бүлийн эзэмшил болох Шотланд улсын Абердиншир дахь "Wardhill" нэртэй цайзад хуримаа хийлээ. Энэхүү цайз нь Лесли овгийнхны эзэмшилд 900 гаруй жилийн хугацаанд байгаа юм.
Гэрлэх санал
"Тэрээр гэнэт өвдөг сөгдөн түүнтэй гэрлэхийг хүсэхэд би үнэхээр аз жаргалтай байсан. Энэ үйл явдал болоход бид Английн нэгэн хөдөө нутагт амарч байсан бөгөөд тухайн үед шөнийн оддын доор үнэхээр гайхалтай байсан шүү. Бүх зүйл маш романтик байсан" хэмээн Лесли Tv Week сэтгүүлд хуваалцжээ.
Бөгж
Алтан их бие, очир-эрдэнэ чулуутай бөгжийг бид хуримын зургуудаас олж харах боломжтой байлаа.
Зочид
Мэдээж хэрэг хүндэт зочдын жагсаалтанд Game of Thrones цувралын гол дүрүүд болох Питер Динклэйж, Мэйзи Уильямс, Софи Тернер, Эмилия Кларк нар багтсан юм.