"Game of Thrones" цувралын жүжигчин Мэйси Уильямс Арья Старкийн хувь заяаг дэлгэлээ
Тэрээр Жимми Фэллоны шоунд оролцох үедээ Арьяд юу тохиолддог талаар ам алджээ
"Game of Thrones" цувралд Арья Старкийн дүрийг бүтээсэн жүжигчин Мэйси Уильямс цувралын сүүлчийн бүлэг эхлэхээс хэдхэн хоногийн өмнө Жимми Фэллоны ток шоунд оролцсон байна. Нэвтрүүлгийн үеэр хөтлөгч түүнээс Арьягийн дүрийн онцлох мөчүүдээс хуваалцахыг хүсэж мөн мэдээж хэрэг сүүлчийн бүлгийн үйл явдалд юу гарах талаар цухас хийлгэхийг хүсжээ. Хариуд нь жүжигчин бүсгүй HBO телевизийн зүгээс цувралын үйл явдлыг нууцлахыг жүжигчдийн багийнханд хатуу анхааруулсан гэдгийг мэдэгдсэн ч яриан дундаа Арьяд юу тохиолддог талаар Жимми Фэллонд ам алдсан байна. Тэрээр "Зураг авалтын сүүлчийн өдрүүд их сэтгэл хөдлөлтэй өнгөрсөн. Жүжигчдийн багийнханд баяртай гэж хэлэх үнэхээр хэцүү байсан. Би Арьяг хоёрдугаар ангид үхдэг гэдгийг олж мэдээд..." хэмээн санамсаргүй байдлаар ам алдаж, өөрийгөө ч, олон нийтийг ч цочирдуулаад авчээ.
Харин Жимми Фэллон үүнд ямар хариу үйлдэл үзүүлснийг та гурван минут орчим үргэлжлэх бичлэгийг дуустал нь үзсэн тохиолдолд олж мэдэх болно.