Хайх

IMDb эмэгтэйчүүдийн кинонд зориулж шинээр \"F\" гэдэг рейтинг гаргалаа

IMDb эмэгтэйчүүдийн кинонд зориулж шинээр "F" гэдэг рейтинг гаргалаа

Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд!

Text: Бюро 24/7


Зураг:

IMDb цахим кино мэдээллийн сан эмэгтэй найруулагч, кино зохиолчдод зориулж цоо шинэ "F" гэдэг рейтинг гаргасан байна. Түүнчлэн энэхүү зэрэглэлд хүчирхэг эмэгтэй баатруудтай кино ч багтах болно.

Шинэ рейтинг гаргах санааг анх Их Британийн Батын кино наадмын гүйцэтгэх захирал Холли Тарквини санаачилжээ. Тэрээр кино урлагийн салбар дахь эмэгтэйчүүдийн чухал байр суурийг тодорхойлох зорилгоор шинэ рейтинг үүсгэсэн юм. "Дэлгэцэнд болон камерын ард байгаа эмэгтэйчүүдийг онцлохын тулд F рейтинг оршиж байгаа" гэж Тарквини Bath Chronicle сонинд ярьсан байна.

Одоогоор энэхүү шинэ рейтингийг Их Британийн 40 кино театр ба кино наадмууд хүлээн аваад байгаа ба IMDb нийт 21,800 бүтээлийг "F" зэрэглэлд хамруулжээ. Эмэгтэй найруулагч, кино зохиолч, гол дүртэй киног бүр "Triple F" гэж тодорхойлж байгаа юм. Энэхүү шинэ зэрэглэлд "American Honey", "Frozen", "Bridget Jones's Baby", "Metropolis", "The Girl on the Train" зэрэг кинонууд багтсан байна.

цааш үзэх