Хайх

Леа Сейду \"007: Спектр\" киноны постерт

Леа Сейду "007: Спектр" киноны постерт

Бондын шинэ бүсгүй

Text: Б.Амина


Зураг:

Цахим ертөнцөд гарсан Жеймс Бонд 007 киноны постерт түүний найз бүсгүй Леа Сейду ч багтжээ

Удахгүй гарах "007: Спектр" кино анхаарал татах гэж оролдох бараг л хэрэггүй болов уу. Учир нь дэлхий нийтээрээ киног хурдан гарахыг тэсэн ядан хүлээж байгаа билээ. Тэгсэн ч кино бүтээгчид шинэ зүйлсээ дэлгэсэн хэвээр байна.  Жеймс Бондын дүрд дөрөв дэх удаагаа тоглож буй Даниел Крэйгийн хамтрагч Мадлен Сванн гэх эмч Британийн агентын шинэ бүсгүй болжээ. Леа Сэйду Крэйгийн ард зогсон, эргэж харсан байдалтай бөгөөд нууцлаг харцтай гарчээ. Мадлен Сванн кинонд уг дүрийг бүтээж буй цорын ганц эмэгтэй биш юм. Жеймс Бондын анхаарлыг Моника Беллучи маш нууцлаг Итали бүсгүй, Люсиа Скиарригийн дүрээрээ татах аж.

Сэм Мандесийн бүтээл, мөн Бондын цувралын 24 дэх ангийн дэлхийн нээлт аравдугаар сарын 30-нд болно.

 

цааш үзэх