Хайх

Каннын кино наадам Netflix-ийн бүтээсэн киног гаргахгүй

Каннын кино наадам Netflix-ийн бүтээсэн киног гаргахгүй

Каннын кино наадам Netflix-ийн эсрэг

Text: Buro.Mongolia


Зураг:

Хэрэв та санаж байгаа бол өнгөрсөн жил Каннын кино наадам Netflix стриминг тавцангийн бүтээсэн кинонуудыг Франц улсын кино театруудад нээлтээ хийгээгүй гэх үндэслэлээр тэмцээний үндсэн хөтөлбөрт оруулцуулахгүй байх шийдвэр гаргаж байсан. Тэгвэл одоо Netflix-ийн бүтээсэн кинонуудыг Каннын кино наадмын үндсэн тэмцээнээс гадуур ч огт үзүүлэхгүй байх шийдвэр гаргасныг The Guardian сонин мэдэгдлээ. Тийм ч учраас одоо Мартин Скорсезегийн "The Irishman", Стивен Содербергийн "The Laundromat", Дэвид Мишогийн "The King" зэрэг асар өндөр хүлээлттэй байгаа бүтээлүүдийг кино наадмын зочид үзэж чадахгүй болж байгаа юм.

Өнгөрсөн жил кино наадмын арт директор Тьерри Фермо Netflix-ийн кинонуудад "хориг тавьсныхаа" дараа "Кино урлагийн түүх ба интернетийн түүх хоёр өөр зүйл" хэмээн шийдвэрээ тайлбарлаж байсан юм. Түүнчлэн Франц улсад тухайн бүтээл кино театруудад нээлтээ хийснээс 36 сарын дараа стриминг тавцанд байрших ёстой гэсэн хууль үйлчилдэг байна. Үүнээс улбаалж Netflix компанийн контент хариуцсан захирал Тед Сарандос бүх төслөө Каннын кино наадмаас эргүүлэн татах шийдвэр гаргаж байжээ.

Эргэн сануулахад 72 дах удаагийн Каннын кино наадам 2019 оны тавдугаар сарын 14-25 хооронд зохион байгуулагдах болно.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх