Хайх

Хуримын даашинз, ковбой гуталтай бүжиглэж буй Мадонна "Medellín" дууны клипэнд

Поп хатан хааны шинэ цомог зургаадугаар сард гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Мадонна Колумбын уран бүтээлч Maluma-тай хамтран бичүүлсэн "Medellín" нэртэй дууны видео клипээ цацлаа. Энэхүү дуу нь 2019 оны зургаадугаар сарын 14-нд худалдаанд гарах Мадоннагийн "Madame X" нэртэй шинэ цомогт багтах болно.

Клипэнд Мадонна хуримын даашинз, өдтэй торгон халаат, ковбой гутал өмсөн бүжиглэж, сүмд залбирч байгаа харагдана. Мөн тэрээр бүхэл клипний туршид янз бүрийн өнгөтэй далайн дээрэмчний нүдний боолт зүүжээ. Энэхүү бүтээл нь Мадоннагийн сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хийсэн анхны видео клип болж байгаа юм.

Дашрамд дурдахад Мадоннагийн "Madame X" нэртэй 14 дэх цомогт Rae Sremmurd хамтлагийн Swae Lee, Migos-ийн Quavo болон Бразилын супер од Anitta нар хамтарчээ.

цааш үзэх