Кит Харингтон "Game of Thrones" цувралын хамгийн дуртай хэсгүүдээ нэрлэлээ
Романтик болон тулаантай зураг авалтууд
Жон Сноугийн дүрийг бүтээсэн жүжигчин Кит Харингтон Entertainment Weekly сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Game of Thrones" цувралын хамгийн дуртай хэсгүүдээ нэрлэсэн байна. Тодруулбал Кит Харингтонд түүний гэргий Роуз Леслигийн тоглосон хэсгүүд (Игриттийн дүрд) хамгийн их таалагддаг гэжээ.
"Жон Сноу олон мянган морин цэргийн эсрэг маш удаан тулалддаг "Battle of the Bastards" ангиар би маш их бахархдаг. Мөн би цувралын хоёр ба гуравдугаар улирлаар үргэлж бахархах болно. Хүмүүст өөр үйл явдалтай хэсгүүд таалагддаг гэдгийг би мэддэг ч надад Роуз бид хоёрын хээр алхаж байгаа хэсэг миний хамгийн дуртай зураг авалтуудын нэг" хэмээн хэлжээ.
Дахин сануулахад "Game of Thrones" цувралын сүүлчийн улирал Монголын цагаар дөрөвдүгээр сарын 15-нд 09:00 цагт HBO сувгаар цацагдах болно.