Хайх

Леонардо Да Винчигийн алдарт бүтээлийг түүний туслах зурсан болохыг нотоллоо

Леонардо Да Винчигийн алдарт бүтээлийг түүний туслах зурсан болохыг нотоллоо

Хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл

Text: Buro.Mongolia


Зураг:

Сэргэн мандалтын үеийн Италийн суут зураач Леонардо Да Винчигийн зурсан "Salvator Mundi" буюу Дэлхийг аврагч хэмээх бүтээл өнгөрсөн жил дуудлага худалдаагаар 450 сая ам.доллараар зарагдаж, хамгийн өндөр үнээр зарагдсан урлагийн бүтээл болсон юм.

Гэтэл Оксфордын их сургуулийн эрдэмтэн, түүхч Мэттью Ландрус уг зургийг Леонардо Да Винчигийн туслах Бернардино Луини зурсан болохыг мэдэгдлээ. Тэрээр The Guardian сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "Луинигийн өөр бусад зургуудыг судалж үзвэл ‘Salvator Mundi' нь түүний бүтээл гэдэг нь тодорхой харагдана. Леонардо Да Винчи уг зургийн ердөө 5-20 хувийг л зурсан байх магадлалтай" хэмээн ярилаа.

"Salvator Mundi" буюу Дэлхийг аврагч хэмээх 66 см өндөртэй энэхүү бүтээл 1500-аад оны үед зурагдсан юм. Түүн дээр сэргэн мандалтын үеийн хувцастай Христ баруун гараа өргөн адислаж, зүүн гартаа болор бөмбөрцөг атгасан байдаг. Уг бүтээл 18-р зууны сүүл үед алга болж, 1958 онд олдсоныг 2005 онд судлаачид засварлан сэргээж, 2017 онд зарагдсан юм. Уг бүтээлийг ирэх есдүгээр сард Абу Дабугийн урлаг соёл, аялал жуулчлалын яам олон нийтэд дэлгэхээр төлөвлөж байгаа юм.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх