Хайх

Леонардо Ди Каприо залуу жүжигчдэд зориулан зөвлөгөө өглөө

Леонардо Ди Каприо залуу жүжигчдэд зориулан зөвлөгөө өглөө

Тэмдэглээд аваарай!

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Леонардо Ди Каприо "Once Upon a Time in Hollywood" киноны нээлтийг тохиолдуулан Daily Mirror сонинд ярилцлага өгчээ. Тэрээр ярилцлагын үеэр шинэ төслөөс гадна жүжигчний карьераа дөнгөж эхэлж байгаа залуус болон кино урлагийн салбарыг сонирхож байгаа хүмүүст зориулан үнэ цэнэтэй зөвлөгөө өгсөн байна.

"Та бүхний хийж байгаа ажил хальсанд мөнхлөгдөн үлдэнэ. Энэ бол хамгийн догь зүйл. Надаас кино урлагийн ертөнцөд ажиллах ямар байдаг талаар асуудаг хүн бүрт би хамгийн түрүүнд үүнийг л хэлдэг. Ер нь бол зүгээр л кино үзэж эхэл. Чиний өмнө хүмүүс юу хийж байсныг хар. Домгуудын түвшинд хүрэхийг хичээ. Би эцэс төгсгөлгүй кино үздэг. Өнгөрсөн хугацаанд кино урлагийн салбарт бүтээгдсэн зүйлс намайг гайхшруулдаг" хэмээн Оскарын шагналт жүжигчин хэлжээ.

Дашрамд дурдахад Леонардо Ди Каприо, Брэд Питт, Марго Робби нарын тоглосон "Once Upon a Time in Hollywood" кино 2019 оны наймдугаар сарын 23-нд Улаанбаатар хотын кино театруудаар цацагдана.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх