Хайх

Levi's Соланж болон Снуп Догг нартай баримтат кино хийжээ

Уран бүтээлчид Levi's 501 жийнсний тухай

Text: Buro.Mongolia


Зураг:

Levi's брэнд, Levi's 501 жийнс хөгжмийн ертөнцтэй ямар холбоотойг харуулсан баримтат кино бүтээжээ. Киноны зураг авалтанд Соланж Ноулз, Снуп Догг, стилист Карла Уэлч, дуучин Кило Киш болон бусад уран бүтээлчид оролцсон байна.

"Хөгжимчид яг л супер баатрууд шиг. Бэтмен, Супермэн гээд тэд бүгд л хослол, нөмрөг өмсдөг шүү дээ. Харин гангста-рэперүүд 501 жийнс өмсдөг" хэмээн Снуп Догг ярьсан байна. The Black Lips хамтлагийн гоцлол дуучин Коул Александр винтэж хэв маяг бий болгохын тулд хэрхэн зөв цайруулагч ашиглан, жийнсээ шатаахыг уг кинонд харуулжээ.

Энэхүү киног Levi's 501 жийнс анх 1873 оны тавдугаар сарын 20-нд патентаа авсан өдөрт зориулан гаргасан байна.

 

цааш үзэх