Хайх

Мөрөөдлийн хөгжмийн фестиваль тань ямар постертой байх вэ?

Мөрөөдлийн хөгжмийн фестиваль тань ямар постертой байх вэ?

Хөгжмийн наадамд сонирхолтой хэн бүхэн туршаад үзээрэй

Text: Buro.Mongolia


Хөгжмийн фестивалиудын line-up таны огтоос сонсоогүй уран бүтээлчдээр дүүрэн бол та тухайн наадмын тасалбарыг худалдаж авахгүй л байх болов уу. Playtime, XMF ч юм уу, эсвэл бүр Coachella, Primavera, Glastonbury-д амьдаар тоглох уран бүтээлчид зөвхөн таны сонголтоос шалтгаалдаг байсан бол уг фестивалийн постер хэрхэн харагдах байсан бол?

Ийм сэдлээс үүдэн Эншей Сабү гэгч хөгжүүлэгч Instafest нэртэй вэб-апп бүтээсэн бөгөөд аргачлал нь маш энгийн. Та ердөө л өөрийн Spotify-д нэвтрэх нэр, нууц үгээрээ тус аппд холбогдоход хамгийн их сонссон буюу хамгийн хайртай уран бүтээлчдээр тань фестивалийн постер хийгээд өгөх аж. Постерынхоо стилийг янз бүрээр сонгох, мөн сүүлийн нэг сар, хагас жил гэхчлэн цаг үеийн хязгаар тогтоож болох аж. Түүнчлэн Instafest таны сонссон хөгжмийн датанаас фестиваль тань хэр “niche” байх тухай оноо бодож өгөх юм байна. Ингээд таны хөгжмийн наадмын line-up бэлэн болоход та фестивальдаа нэр өгөөд л найзуудтайгаа хуваалцах боломжтой юм.

Тус апп нь одоогоор зөвхөн Spotify-ийн эрхээр нэвтрэх боломжтой байгаа ч тун удахгүй Last.fm, Apple Music, Deezer, YouTube Music, Amazon Music гэхчлэн бусад платформ руу хүрээгээ тэлэх юм гэнэ. Бүр цаашлаад зөвхөн хөгжимд суурилсан сошиал сүлжээ ч бий болгох боломжтой эсэхийг хөгжүүлэгч Эншей Сабү судалж байгаа ажээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх