Маколей Калкин "Гэртээ ганцаараа" киноны Кевины том болсон дүрд тогложээ
Багын хар дарсан зүүд
"Гэртээ ганцаараа" киноны Кевины дүрийг бүтээсэн жүжигчин Маколей Калкин :DRYVRS вэб цувралын шинэ ангид тоглолоо
:DRYVRS цувралын шинэ ангид Маколей Калкин сэтгэл хөдлөлөө барьж чаддаггүй жолоочийн дүрийг бүтээжээ. Машинд нь суусан зорчигч түүнтэй байраа солин машин жолоодох үед Калкин багын дурсамжаа ярьж эхэлнэ. Харин Калкин бага байхдаа бүхэл бүтэн долоо хоног гэртээ ганцаараа үлдсэн бяцхан хүү Кевин байсан нь тодорхой болно. Тэрбээр "Би хоёр галзуу хулгайчаас гэрээ болон өөрийгөө хамгаалах хэрэгтэй болсон. Би жоохон хүүхэд байсан шүү дээ. Би одоог хүртэл намайг нэгэн халзан хүн дагаад байна гэж хар дарж зүүдэлдэг" хэмээн хажууд суух хүнд ярина.
Хамтдаа бичлэгийг үзэн Кевин ямархуу залуу болсоныг харцгаая.