Хайх

Монголын уран бүтээлч А.Очирболд “NordArt 2019” ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналын эзнээр тодорлоо

Монголын уран бүтээлч А.Очирболд “NordArt 2019” ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналын эзнээр тодорлоо

"Degree" уран баримлаараа хүртлээ

Text: Buro.Mongolia


Герман улсын Бюдельсдорф хотноо жил бүр уламжлал болон зохион байгуулагддаг, Европ тивийн хамгийн том контемпорари үзэсгэлэнгийн нэг болох "NordArt" ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналыг Монголын уран бүтээлч, барималч Аюурзанын Очирболд "Degree" хэмээх төмөр баримлын инстaлляц бүтээлээрээ хүртлээ. 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй "NordArt-2019" ОУ-ын үзэсгэлэнд дэлхийн 100 гаруй орны 3000 гаруй уран бүтээлчээс шалгарсан 371 уран бүтээлчийн бүтээлүүд дэлгэгдсэн юм.

Уран барималч А.Очирболд нь 2015-2019 оны хооронд тасралтгүй уг нэр хүндтэй олон улсын үзэсгэлэнд шалгаран оролцож байгаа бөгөөд 2015 онд NordArt симпозиумын хүрээнд бүтээсэн "Дэлхийд хүн жин нэмээгүй" бүтээлээрээ "NordArt 2015 үзэгчдийн шагнал"-ыг хүртэж Европ дахь уран бүтээлийн гараагаа амжилттай эхэлжээ.

1976 онд төрсөн уран бүтээлч А.Очирболд нь Монгол Улсын Соёл Урлагийн Их Сургуулийг төгссөн ба том хэмжээтэй уран баримлуудаараа алдартай. Тэрээр Өмнөд Солонгос, АНУ, Хятад, Герман улсуудад үзэсгэлэнгээ гаргаж байжээ. А.Очирболдын урласан "Consciousness" буюу "Ухамсар" хэмээх баримал НҮБ-ийн төв байрны цэцэрлэгт хүрээлэнд байрладаг байна.

Монголын уран бүтээлч А.Очирболд “NordArt 2019” ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналын эзнээр тодорлоо (фото 1)

Монголын уран бүтээлч А.Очирболд “NordArt 2019” ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналын эзнээр тодорлоо (фото 2)

Монголын уран бүтээлч А.Очирболд “NordArt 2019” ОУ-ын үзэсгэлэнгийн дээд шагналын эзнээр тодорлоо (фото 3)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх