Хайх

Нью-Йоркийн их сургуульд Lana Del Rey-ийн уран бүтээлээр хичээл заана

Нью-Йоркийн их сургуульд Lana Del Rey-ийн уран бүтээлээр хичээл заана

Led Zeppelin, Боб Марли, Стиви Вондер, Тейлор Свифт нарын тухай хичээл мөн байдаг аж

Text: Buro.Mongolia


Нью-Йоркийн их сургуулийн Clive Davis Institute нэртэй урлагийн салбар сургуульд “Дуу бичлэгт яригдах сэдвүүд: Lana Del Rey” гэсэн хоёр кредит цагийн хичээлийг заахаар болсон байна. Хичээлийн агуулгад “2010-аад оноос эхлэн өндөр үнэлгээтэй найман цомог, зургаан удаагийн Грэммид дэвшсэн амжилтаараа энэхүү уран бүтээлч орчин үеийн мэйнстрим хөгжмийн дуугаралт болон өнгө аясыг өөрийн sad core, меланхолик, dream pop урсгалын барокко маягийн хувилбар гэлтэй өвөрмөц дуунуудаар өөрчилж чадсан юм” гэжээ.

Тус институтэд Led Zeppelin, Жон Колтрэйн, Боб Марли, Стиви Вондер нарын талаарх хөтөлбөрүүд мөн байдаг ба Lana Del Rey-ийн орчин цагийн соёлд үзүүлж буй нөлөө тэднээс огтхон ч дутахгүй бөгөөд оюутнууд амьдарч байгаа нийгмийнхээ талаар ойлголт авч, цаашдын эргэцүүлэл хийхэд нь тренд болж буй уран бүтээлчид чухал болохыг захирал Жейсон Кинг онцолж байна.

Сүүлийн жилүүдэд дэлхийн томоохон их сургуулиуд нэр хүндтэй сэтгүүлч, шүүмжлэгч нарыг урьж багшуулан, уран бүтээлээ идэвхтэй туурвиж буй артистуудын тухай хичээлүүд заалгах ихсэж байгаа юм. Clive Davis Institute-д энэ оны эхээр дуучин Тейлор Свифтийн хичээл орсон бол долоодугаар сараас эхлэн Техасын их сургуульд Харри Стайлсын тухай хичээлийг судлах боломжтой болсон билээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх