Хайх

Одри Тоту өөрийн хөрөг зургийн үзэсгэлэн нээнэ

Одри Тоту өөрийн хөрөг зургийн үзэсгэлэн нээнэ

2001 оноос эхлэн цуглуулсан жүжигчин бүсгүйн хөрөг зургууд

Text: Buro.Mongolia


Зураг:

Францын жүжигчин Одри Тоту өөрийн хөрөг зургаар үзэсгэлэн гаргах гэж байна. Түүний энэхүү үзэсгэлэн Парис хотноо Recontres d'Arles нэртэй францын гэрэл зургийн үзэсгэлэнгийн хүрээнд долоодугаар сарын 3-наас есдүгээр сарын 24 хүртэл тавигдах болно. "Эдгээр зургуудыг би өөрийнхөө өрөөнд эсвэл аав ээжийнхээ гэрт гээд хувийн чанартай газруудад авсан. Би хөргүүдийг огт засч янзалж, ямар нэгэн зүйл өөрчлөөгүй" гэж Одри Тоту ярьжээ.

Мөн Одригийн хэлснээр тэрээр өөрийнхөө хөрөг зургийг 2001 онд буюу Жан Пьер Женегийн "Amelie" киноны зураг авалтыг дуусгасны дараагаар дарж эхэлсэн гэнэ. "Өөрийнхөө зургийг авах нь надад зайлшгүй шаардлагатай зүйл мэт санагдаж байсан. Магадгүй энэ нь тухайн үед би гэнэт алдартай болсонтой холбоотой байж болох юм" хэмээн жүжигчин New York Times сонинд өгсөн ярилцлагадаа дурджээ.

цааш үзэх