Хайх

Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ

Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ

Аварга том усан оргилуур

Text: Buro.Mongolia


Зураг:

Исландаас гаралтай уран бүтээлч Версалийн ордны цэцэрлэгт хүрээлэнд өөрийн цоо шинэ инсталляцаа дэлгэлээ. Тэрээр энэхүү инсталляцыг маш уран сэтгэмжтэй бүтээсэн байна

Олафур Элиассоны бүтээсэн энэхүү инсталляцыг усан оргилуур гэхээсээ илүү газар дороос оргилж буй хүрхрээ гэж нэрлэж болох юм. Элиассоны бүтээлүүд нь орчин үеийн урлагийн том төлөөлөл болдог бөгөөд Версалийн ордон түүний уран бүтээлийг найман жилийн турш уламжлал болгон дэлгэж байгаа. Энэхүү усан оргилуур нь Элиассоны үзүүлэнгийн зөвхөн нэгээхэн  хэсэг нь юм. Мөн тэрээр гэрэл, манан болон толь зэрэг зүйлсээр туршилт хийж инсталляцын бусад хэсгийг бүтээжээ. Түүний үзүүлэн хоёр хэсгээс бүрдэж байгаа бөгөөд нэг хэсэг нь Версалийн ордны гадаа байрлаж байгаа бол, нөгөө хэсэг нь ордонгийн доторх танхимуудыг чимэглэжээ. Олафур Элиассоны үзмэр бүхэлдээ хөдөлгөөнтэй. Учир нь тэрээр зөвхөн хөдөлгөөнтэй эд ангиар л инсталляцуудаа бүтээдэг. Тэрээр "Би манан болон ус ашиглаж тогтворгүй, хувирамтгай байдлыг онцлохыг хүссэн" гэж өөрийн инсталляцаа тайлбарлажээ.

Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 1)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 2)

Францын түүхэн дурсгалт ордныг байгалийн болон ер бусын материалуудаар хүрээлүүлж маш нууцлаг, тааварлашгүй уур амьсгал бүрдүүлж чадсан байна.

Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 3)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 4)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 5)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 6)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 7)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 8)Олафур Элиассон Версалийн ордонд өөрийн инсталляцаа байгуулжээ (фото 9)

цааш үзэх