Хайх

Парисын 14 музей 100,000 гаруй урлагийн бүтээлийг олон нийтэд нээлттэй болголоо

Парисын 14 музей 100,000 гаруй урлагийн бүтээлийг олон нийтэд нээлттэй болголоо

Онлайнаар үнэгүй татаж авч болно

Text: Buro.Mongolia


Зураг:

Урлаг сонирхогчдод сайхан мэдээ дуулгаж байна! Парис хотын 14 музейг нэгтгэсэн Paris Musées агентлаг 100,000 гаруй урлагийн бүтээлийг олон нийтэд нээлттэй болгосон байна. Өөрөөр хэлбэл одоо хүссэн хүн бүр урлагийн бүтээлүүдийн өндөр чанартай, дижитал хувилбарыг тус байгууллагын вебсайтаас үзэж, үнэ төлбөргүй татаж авч болох юм. Үүнээс гадна урлагийн бүтээл бүрийн дэлгэрэнгүй мэдээллийг тус вебсайтаас авах боломжтой.

Урлагийн бүтээлүүд дунд Пол Сезанны "Portrait d'Ambroise Vollard" (1899), Францын гэрэл зурагчин Эжен Атжегийн гэрэл зургийн цуглуулга, Жак Дарегийн "Presentation in the Temple" (1434-35) зэрэг суут бүтээлүүд багтаж байгаа юм. Музейн зүгээс хэрэглэгчдэд урлагийн бүтээлүүдийг хайхад амар байлгах үүднээс "Хувьсгалын үеийн Парис", "Уран бүтээлчдийн урлан" гэх зэрэг олон  сэдвүүдэд төрөлжүүлэн хуваасан байна. Түүнчлэн тус вебсайтад Виктор Хюгогийн гэр доторх бүтээлүүдээс бүрдсэн виртуал үзэсгэлэн дэлгэгджээ.

Paris Musées урлагийн бүтээлүүдийг үзэж, ашиглах хүсэлтийг судлаачид, оюутнууд, багш нараас удаа дараа хүлээн авч байсан гэдгээ хуваалцсан юм. "Энэхүү архивыг олон нийтэд нээлттэй болгосноор одоо хүссэн хэн бүхэн (арилжааны эсвэл ямар нэгэн өөр зорилготой байсан ч хамаагүй) ямар нэгэн техникийн, хууль зүйн болон санхүүгийн хязгаарлалтгүйгээр бидний дижитал файлд чөлөөтэй нэвтэрч, ашиглах боломжтой болж байна" гэж Paris Musées албан ёсоор мэдэгджээ.

цааш үзэх