Хайх

Playtime 2018 наадмын VIP тасалбар худалдаанд гарлаа

Playtime 2018 наадмын VIP тасалбар худалдаанд гарлаа

Мөн энгийн тасалбарыг эрт авсан хүмүүст бэлэгтэй

Text: Buro.Mongolia


Хэдхэн хоногийн өмнө Монголын хамгийн том амьд хөгжмийн наадам болох 2018 оны Playtime-ын тасалбар худалдаанд гарсан байгаа. Тэгвэл өнгөрсөн баасан гарагаас эхлэн наадмын VIP тасалбар худалдаанд гарч эхлээд байна. Нийт гурван өөр багцын сонголттой VIP тасалбаруудад гурав хоногийн турш наадмын VIP бүсэд нэвтрэх эрх, уух зүйлс, хоол болон бусад зүйлс багтжээ.

Playtime 2018 наадмын VIP тасалбар худалдаанд гарлаа (фото 1)

Мөн эртэч шувуухай болж, наадмын тасалбараа эрт худалдан авсан хүмүүст Playtime наадмын зүгээс даавуун үүргэвч бэлэглэж байна. Хөгжмийн наадмын үеэр өөрийн эд зүйлсээ хийх, фестивалийн хувцаслалттай зохицох, загварлаг үүргэвч хүн бүхэнд хэрэг болдог шүү дээ. Гэхдээ хөнгөлөлттэй үнээр тасалбараа авч, үүргэвчний эзэн болох тоо хязгаартай гэдгийг анхаараарай. Эртэч шувуухай тасалбарыг 2018 оны тавдугаар сарын 31 хүртэл худалдаж авах боломжтой тул та яараарай!

Playtime 2018 наадмын VIP тасалбар худалдаанд гарлаа (фото 2)

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх