Хайх

The Beatles хамтлагийн дууны эрхээ Пол МакКартни эргүүлэн авахыг хүсчээ

The Beatles хамтлагийн дууны эрхээ Пол МакКартни эргүүлэн авахыг хүсчээ

32 дуу

Text: Б.Амина


Зураг:

Пол МакКартни АНУ-ын Зохиогчийн эрхийн байгууллагад The Beatles хамтлагийн дууг эзэмших эрхээ эргүүлэн авах хүсэлт гаргажээ

Пол МакКартни одоо Sony/ATV Music Publishing-д харъяалагддаг The Beatles хамтлагийн 32 дууны эрхийг эргүүлэн авахыг хүсч байна. Эдгээр уран бүтээлүүдийн оюуны өмчийн эрхийг 1967 оноос хойш ATV компани эзэмшиж байгаа аж. Пол МакКартни өнгөрсөн оны арванхоёрдугаар сард АНУ-ын Зохиогчийн эрхийн байгууллагад хандан энэ хүсэлтээ гаргажээ. Пол МакКартни хамтлагийнхаа хит дуунуудын ихэнхийг бичихэд оролцож байсан билээ. Одоо харин тэр The Beatles хамтлагийн 1962-1964 онд гаргаж байсан дуунууд, 1969 оны Abbey Road цомогт багтсан уран бүтээлүүдийнхээ оюуны өмчийн эрхийг өөр дээрээ шилжүүлэн авахаар шийдээд байна. Бидний хувьд Стелла МакКартнигийн аав зорилгодоо хүрч чадах эсэхийг харах л үлдлээ. 

цааш үзэх