Хайх

Rolling Stone сэтгүүл сүүлийн 10 жилд гарсан хамгийн шилдэг цомгуудыг нэрлэлээ

Rolling Stone сэтгүүл сүүлийн 10 жилд гарсан хамгийн шилдэг цомгуудыг нэрлэлээ

Канье Уэст, Дэвид Боуи, Lorde ба бусад

Text: Buro.Mongolia


Зураг:

Хөгжмийн ертөнцийн нөлөө бүхий Rolling Stone сэтгүүл 2010 оноос хойш буюу сүүлийн 10 жилд танилцуулагдсан хамгийн шилдэг 100 цомгийг нэрлэсэн байна. Жагсаалтад Фрэнк Оушен, Билли Айлиш, Леонард Коэн, Рианна, Radiohead, Metallica болон бусад олон уран бүтээлч багтсан бол рейтингийг Канье Уэст "My Beautiful Dark Twisted Fantasy" (2010) цомгоороо тэргүүлжээ. Мэргэжилтнүүд түүний бүтээлийг хамгийн шилдэг цомог гэж нэрлэхийн сацуу "Доромжлогдсон бардамналын симфони" хэмээн тодорхойлсон юм.

Сонирхуулахад Rolling Stone Канье Уэстийн "My Beautiful Dark Twisted Fantasy" цомгийг сүүлийн 10 жилд бүтээгдсэн хамгийн шилдэг цомог гэж нэрлэсэн анхны сэтгүүл биш юм. Өнгөрсөн сард Billboard сэтгүүл мөн тус бүтээлийг 2010 оноос хойш бүтээгдсэн хамгийн шилдэг цомог хэмээн өргөмжилсөн билээ.

Харин одоо жагсаалтын эхний 10 байранд орсон цомгуудыг харцгаая.

10. "This is Happening", LCD Soundsystem

9. "Interstate Gospel", Pistol Annies

8. "21", Адель

7. "Melodrama", Lorde

6. "Take Care", Дрейк

5. "Blackstar", Дэвид Боуи

4. "Red", Тейлор Свифт

3. "To Pimp a Butterfly", Кендрик Ламар

2. "Lemonade", Бейонсе

1. "My Beautiful Dark Twisted Fantasy", Канье Уэст

цааш үзэх