Хайх

Селена Гомес хоолны нэвтрүүлгийн хөтлөгч болно

Селена Гомес хоолны нэвтрүүлгийн хөтлөгч болно

Төслийн ажил алсын зайнаас хийгдэнэ

Text: Buro.Mongolia


Зураг:

Дуучин Селена Гомес энэ зун цацагдах HBO Max стриминг тавцангийн шинэ хоолны нэвтрүүлгийн хөтлөгч, продюсерын үүргийг гүйцэтгэхээр болжээ. Deadline сэтгүүлийн мэдэгдсэнээр нийт 10 ангиас бүрдэх энэхүү төслийн ажил алсын зайнаас явагдах гэнэ.

Шоуны анги бүрт дуучин бүсгүй хоол хийж, нууц жороосоо хуваалцаж, янз бүрийн ахлах тогооч нартай зайнаас холбогдон хоолны талаар зөвлгөгөө өгөх юм. Мөн нэвтрүүлэгт сайн үйлсийн аяны талаар мэдээлэл хуваалцах болно.

"Би хоолонд дуртай гэдгээ үргэлж зарлаж ирсэн. Хэрэв би өөр карьер сонгох байсан бол ямар мэргэжлээр ажиллах байсан талаар надаас олон зуун удаа асууж байсан байх. Ахлах тогооч байсан бол үнэхээр зугаатай байх байсан гэж боддог шүү. Мэдээж хэрэг би энэ мэргэжлээр бэлтгэгдээгүй. Гэхдээ та бүхний адилаар гэртээ илүү их цагийг өнгөрөөх болсон энэ цаг үед хоол түлхүү хийж, гал тогоондоо туршилт их хийдэг болсон" гэж Селена Гомес хуваалцжээ.

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх