Хайх

\"Stan\" гэдэг үг Оксфордын англи хэлний толь бичигт албан ёсоор бичигдлээ

"Stan" гэдэг үг Оксфордын англи хэлний толь бичигт албан ёсоор бичигдлээ

Дуучин Эминэмийн дуунаас иш татан

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Оксфордын англи хэлний толь бичиг саяхан өөрийн үгийн сандаа "stan" (стэн) гэх үгийг албан ёсоор нэмлээ. Рэп урсгалын хамгийн агуу уран бүтээлчдийн нэг гэгддэг дуучин Эминэмийн ачаар олонд хүрсэн энэ үгийг мэдэхгүй хүн бараг үгүй биз ээ.

Толь бичиг "stan" гэх үгийг "тодорхой нэгэн алдартны хэтэрхий хичээнгүй, донтсон шүтэн бишрэгч" хэмээн тодорхойлсон бөгөөд үгний гарал үүслийг "21-р зуун" ба "Дуучин Эминэмийн 2000 онд гаргасан ‘Stan' дуунаас иш татсан байх магадлалтай" гэж заажээ. Хүн бүрийн сайн мэддэг "Stan" дуунд дуучин Дайдо хамтран дуулдаг бөгөөд Slim Shady-гаар өвчилсөн нэгэн шүтэн бишрэгчийн тухай зохиомол түүхийг өгүүлдэг билээ.

Түүнчлэн хэрвээ та сонирхож байгаа бол шинэ үгийг мөн үйл үг байдлаар ашиглаж болох аж.

цааш үзэх