"Stranger Things" цувралын дөрөвдүгээр улирлын зураг авалт есдүгээр сард эхэлнэ
Цувралын шинэ ангиуд 2021 оны эхээр гарахаар төлөвлөгджээ
Netflix стриминг тавцан алдарт "Stranger Things" цувралын үргэлжлэлийг есдүгээр сард хийхээр болсон байна.
Тодруулбал цувралын дөрөвдүгээр улирлын зураг авалтыг АНУ болон Гүрж улсад авахаар төлөвлөсөн байгаа аж. Продюсеруудын мэдэгдсэнээр Гүрж улсын талаас зураг авалтыг үргэлжлүүлэх хүсэлтэй байгаа бөгөөд Америкчуудыг ч мөн ажлаа зогсоохгүй байх талаар уриалсан гэжээ. Зураг авалтыг эхлүүлсэн тохиолдолд олон тооны хүн цуглуулахгүй байж, шаардлагатай бүх дүрэм журмыг мөрдөнө гэж продюсерууд мэдэгдсэн байна.
Үүний зэрэгцээ тэд АНУ дахь цар тахлын нөхцөл байдал хүндэрсэн тохиолдолд зураг авалтыг хойшлуулахыг үгүйсгэхгүй байгаа юм. Одоогийн байдлаар зураг авалтыг есдүгээр сарын 17-нд эхлүүлэхээр товлосон байна.
Дашрамд дурдахад "Stranger Things" цувралын дөрөвдүгээр улирал тус киноны эцсийн бүлэг болох юм.