Хайх

Уэс Андерсоны санал болгосон карантины үеэр үзэх кинонууд

Уэс Андерсоны санал болгосон карантины үеэр үзэх кинонууд

Netflix-ээс залхаад амжсан бол анхаарлаа хандуулаарай

Text: Buro.Mongolia


Netflix дээрх ихэнх кинонуудыг үзээд амжсан бол, мөн одоо чөлөөт цагаа хэрхэн өнгөрүүлэхээ мэдэхгүй байгаа бол анхаарлаа хандуулаарай. Найруулагч Уэс Андерсон The Criterion Channel стриминг тавцангаар дамжуулан карантины үеэр өөрийн шимтэн үзэж буй дэлгэцийн уран бүтээлүүдээс хуваалцсан байна.

Тэрээр Францын найруулагч Раймон Бернарын 1936 онд бүтээж байсан хүсэл эрмэлзлээр дүүрэн залуу нисгэгчийн тухай өгүүлэх "Anne-Marie", мөн Бернар найруулагчийн 1934 оны "Les Misérables" киног санал болгосон юм. Түүнчлэн Францын жүжигчин Харри Борийн шүтэн бишрэгч гэдгээ онцолсон ба түүний тоглосон "Wooden Crosses" хэмээх киног санал болгожээ. Мөн найруулагч Луи Малийн баримтат кинонууд, Артур Хиллерийн "The Out-of-Towners", "An Angel at My Table" зэрэг уран бүтээлүүдийг үзэхэд тун тохиромжтой цаг хэмээн Уэс Андерсон ярьсан байна.

Сонирхуулахад Уэс Андерсон найруулагчийн бүтээсэн XX зууны үед Парис хотноо ажиллаж байсан сэтгүүлчдийн тухай өгүүлэх "The French Dispatch" кино долоодугаар сарын 24-нд нээлтээ хийх билээ.

цааш үзэх