Хайх

Венецийн кино наадамд \"Жокер\", Кьяра Ферраньигийн намтар зэрэг шинэ кинонуудыг үзүүлнэ

Венецийн кино наадамд "Жокер", Кьяра Ферраньигийн намтар зэрэг шинэ кинонуудыг үзүүлнэ

76 дах удаагийн Венецийн кино наадмын хөтөлбөр зарлагдлаа

Text: Buro.Mongolia


2019 оны Венецийн кино наадмын зохион байгуулагчид энэ жилийн хөтөлбөрийг зарласан байна. Кино наадмын үеэр Брэд Питтийн тоглосон "Ad Astra", Хоакин Фениксийн "Жокер", Скарлетт Йоханссон ба Адам Драйвер нар гол дүрд нь тоглосон "Marriage Story", Стивен Содербергийн найруулсан "The Laundromat" зэрэг кинонуудыг үзүүлэхээр болжээ.

Харин наадмыг Жульет Бинош, Катрин Денев, Итан Хоук нарын тоглосон "The Truth" нэртэй утга уянгын кино нээхээр болсон бол Мик Жаггер, Элизабет Дебики нарын "The Burnt Orange Heresy" кино хаах болно. Үүнээс гадна Венецийн кино наадмын тэмцээний бус хэсэгт Италийн инфлюэнсер Кьяра Ферраньигийн амжилтын түүхийг харуулсан баримтат кино, Жуд Лоугийн тоглосон "The New Pope" цуврал нээлтээ хийх юм.

Дэлхийн хамгийн эртний кино наадам гэгддэг Венецийн кино наадам 2019 оны наймдугаар сарын 28-наас есдүгээр сарын 7 хүртэл үргэлжлэх бөгөөд энэ удаагийн шүүгчдийн бүрэлдэхүүнийг Аргентин улсын найруулагч, кино зохиолч Лукресия Мартель тэргүүлэхээр томилогджээ.

2019 оны Венецийн кино наадмын тэмцээний хэсэгт өрсөлдөж буй 21 бүтээл:

1. The Truth, Хироказу Корээда

2. The Perfect Candidate, Хайфа аль Мансур

3. About Endlessness, Рой Андерссон

4. Ad Astra, Жеймс Грей

5. Wasp Network, Оливье Ассайас

6. Marriage Story, Ноа Баумбах

7. Guest of Honour, Атом Эгоян

8. A Herdade, Тиаго Гуэдес

9. Gloria Mundi, Робер Гедигян

10. Waiting for the Barbarians, Сиро Герра

11. Ema, Пабло Ларраин

12. Saturday Fiction, Лу Йе

13. Joker, Тод Филлипс

14. La Mafia Non E Piu Quella Di Una Volta, Франко Мареско

15. The Painted Bird, Вацлав Мархул

16. Il Sindaco del Rione Sanita, Марио Мартоне

17. The Laundromat, Стивен Содерберг

18. Martin Eden, Пьетро Марчелло

19. J'accuse, Роман Полански

20. Babyteeth, Шеннон Мерфи

21. No. 7 Cherry Lane, Йонфан

Төстэй нийтлэлүүд

Buro 24/7-гийн сонголт

цааш үзэх