
Венийн филармонийн шинэ жилийн концертын удирдаачаар Густаво Дудамель сонгогдлоо
Арванхоёрдугаар сарын 31 ба нэгдүгээр сарын 1-ний уламжлалт концерт
Венийн филармони оркестрын шинэ жилийн тоглолт 70 гаруй жилийн турш Вена хотын Musikverein концертын танхимд уламжлал болон зохион байгуулагдаж ирсэн юм. Энэ жил тус концертын хөгжмийн удирдаачаар Густаво Дудамелийг сонгосон байна. Сонирхуулахад Дудамель Rolex брэндийн албан ёсны төлөөлөгч бөгөөд тус компани нь 2008 оноос эхлээд энэхүү шинэ жилийн концертын ивээн тэтгэгчээр ажиллаж иржээ.
Венийн филармони оркестрын концертыг дэлхийн 90 гаруй оронд шууд дамжуулдаг бөгөөд арванхоёрдугаар сарын 31-ны 19:30 цагт "New Year's Eve Concert", нэгдүгээр сарын 1-ний 11:15 цагт "New Year's Concert" тус бүр гарах болно. Концертонд Штраусын үеийн хөгжмийн зохиолчдын хөгжим тоглодог уламжлалтай бөгөөд энэ жил нийт 12 бүтээлийг толилуулах юм байна.