Хайх

Warner Bros. зөвхөн Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн кино гаргана

Warner Bros. зөвхөн Ази гаралтай жүжигчдээс бүрдсэн кино гаргана

"Crazy Rich Asians"

Text: Г.Тэмүүлэн


Сингапурын зохиолч Кевин Кваны 2013 онд гаргаж байсан "Crazy Rich Asians" номоос сэдэвлэсэн бүрэн хэмжээний киног Warner Bros. кино компани хэрэгжүүлж байна. Азийн чинээлэг бөгөөд алдартай гэр бүлүүдийн тухай өгүүлэх энэхүү киноны найруулагчаар "Now You See Me 2" ба "Step Up 2" бүтээлүүдээрээ алдартай Жон М.Чу ажиллахаар болжээ.

"Crazy Rich Asians" кино жүжигчдийн баг Мишель Йео, Хенри Голдинг, Соноя Мизуно, Констанс Ву, Жемма Чан, Крис Панг гэх зэрэг зөвхөн Ази гаралтай жүжигчдээс бүрдснээрээ онцлог болж байна.

"Crazy Rich Asians" бестселлер ном нь Сингапурт амьдардаг чинээлэг Ази гэр бүлүүдийн сонирхолтой амьдралыг харуулдаг юм. Номны үйл явдал хятад гаралтай америк профессор Рэйчел Чу ба түүний найз залуу Николас Янг нар Сингапурт найзынхаа хуриманд уригдсанаар эхэлдэг. Тодруулбал Рэйчел Сингапурт ирсэн даруйдаа дурлалт залуу нь маш баян гэр бүлийн өв залгамжлагч төдийгүй, мөн олон бүсгүйчүүдийн харцыг булаасан, Азийн хамгийн хүсэмжит ганц бие эрчүүдийн нэг болохыг олж мэддэг билээ.

Киноны нээлт хэзээ болох нь одоогийн байдлаар тодорхойгүй байгаа ч, зураг авалт нь Сингапур ба Малайз улсуудад хийгдээд эхэлжээ.

цааш үзэх