Хайх

Яёи Кусама дэлхийн хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй уран бүтээлч боллоо

Яёи Кусама дэлхийн хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй уран бүтээлч боллоо

Одоо амьд байгаа

Text: Бюро 24/7


Зураг:

Artnet News вебсайтын мэдээллэж буйгаар хоёр жилийн өмнө Нью-Йорк хотноо зохиогдсон Christie's дуудлага худалдааны үеэр Яёи Кусамагийн "White №28" гэдэг зураг 7,3 сая доллараар зарагдсан байна. Энэхүү үйл явдал нь Кусамаг одоо амьд байгаа дэлхийн хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй уран бүтээлчдийн жагсаалтыг тэргүүлэх гол шалтгаан болжээ. 

Яёи Кусамагийн бүтээлд өнгө, өнгийн бөмбөлгүүдээр бүрхэгдсэн төрөл бүрийн амьтад, хүмүүс болон эд зүйлс голчилдог. Тэрээр энэхүү хээг зүгээр ч нэг сонгоогүй юм. Яёи Кусама хүүхэд насандаа хий юм хардаг байсан бөгөөд эдгээр бөмбөлгүүд нь түүний төсөөллүүдийг дүрсэлсэн зүйл аж.

Хэдхэн хоногийн өмнө Яёи Кусама "X-Girl" гэх залуучуудын брэндтэй хамтран ажиллах болсноо мэдэгдсэн. Тус брэндийн 1990-ээд оны гудамжны хэв маягтай шинэ цуглуулгыг мөн л Кусамагийн нэрийн хуудас болсон бөмбөлгүүд чимэглэсэн байгаа.

Artnet News вебсайтын гаргасан хамгийн үнэтэй эмэгтэй уран бүтээлчдийн жагсаалтын эхний таван байранд Синди Шерман, Брижет Райли, Марлен Дюма ба Сесили Браун нар багтжээ.

Яёи Кусама дэлхийн хамгийн үнэ цэнэтэй эмэгтэй уран бүтээлч боллоо (фото 1)

цааш үзэх