Хайх

Юэн МакГрегор “Trainspotting” киноны үргэлжлэлд гол дүр бүтээнэ

Юэн МакГрегор “Trainspotting” киноны үргэлжлэлд гол дүр бүтээнэ

Марк Рентон ба бусад найзуудын хамтаар


Зураг:

“Trainspotting” киноны үргэлжлэлд 20 жилийн өмнө тоглож байсан жүжигчид тоглоно

Дэнни Бойлын "Trainspotting" кино гарснаас хойш 20 жил өнгөрсөн ба өдгөө 44 настай Шотландын жүжигчин Юэн МакГрэгор мансууруулах бодисонд донтсон Марк Рентоны дүрийг киноны үргэлжлэлд дахин бүтээхээр болжээ.

Шинэ бүтээл нь Ирвин Уэлшийн "Порно" номноос сэдэвлэсэн бөгөөд үүнд гол дүрийн баатруудын амьдрал 10 жилийн хугацаанд хэрхэн өөрчлөгдсөн талаар гарах юм. Энэ удаа үйл явдал өрнөх гол газар нь Рентоны шөнийн клуб болон түүний найзын порно студи болно.

МакГрэгор урьд өмнө нь хэлэхдээ энэ дүрийг дахин бүтээхгүй гэж байсан боловч нэг жилийн өмнө Эдинбургийн кино наадам дээр бодлоо өөрчилсөн талаараа ярьжээ. "Би Деннитэй дахин ажиллахыг хүсэж байна. Түүний удирдлаган доор би амьдралынхаа хамгийн амжилттай дүрээ бүтээсэн. 20 жилийн дараа киноны үргэлжлэлийг хийх нь гайхалтай санаа гэж бодож байна" гэж хэлжээ.

Мөн саяхан МакГрегортой хамт Дэниел Мерфигийн дүрд Юэн Бремнер болон Саймон Уиллиамсын дүрд Жонни Ли Миллер нар дахин тоглох нь тодорхой болсноор 20 жилийн өмнөх кино бүтээлийн баг дахин бүрдэх нь.

 

цааш үзэх