Хайх

Жүжигчин Брэд Питт "John Wick"-ийн найруулагчийн шинэ кинонд гол дүрийг бүтээнэ

"Bullet Train"

Text: Buro.Mongolia


Зураг:

Жүжигчин Брэд Питт "John Wick", "Dead Pool 2", Hobbs & Shaw" зэрэг кинонуудыг бүтээсэн найруулагч Дэвид Литчийн шинэ кинонд гол дүрийг бүтээхээр болсон байна. "Bullet Train" нэртэй адал явдалт уг киног Японы манга зохиолч Котаро Исакагийн "Maria Beetle" зохиолоос сэдэвлэн бүтээж байгааг Deadline мэдэгдлээ.

Зохиолын үйл явдалд нэг дор таван хөлсний алуурчин экспресс галт тэргэнд суух бөгөөд энэ үеэр гол дүрүүд тэдний захиалга хоорондоо холбоогүй гэдгийг нотлох шаардлагатай болж, аюултай нөхцөл байдал үүснэ.

"Bullet Train" киноны зохиолыг Зак Олкевич бичихээр болсон бол төслийг Sony Pictures, Fugua Films ба 87North кино компаниуд хариуцан ажиллах юм. Харин зураг авалт энэ оны эцсээр эхэлнэ гэдгийг эх сурвалж мэдэгдлээ.

цааш үзэх