Хайх

Жаред Лето уран бүтээлч Энди Уорхолын дүрд тоглоно

Жаред Лето уран бүтээлч Энди Уорхолын дүрд тоглоно

Алдарт уран бүтээлчийн тухай намтарчилсан кинонд

Text: Бюро 24/7


Зураг:

Жүжигчин, дуучин Жаред Лето поп артын гол төлөөлөгчдийн нэг болох Энди Уорхолын тухай намтарчилсан кинонд гол дүр бүтээх болсон байна. Энэ талаар тэрээр өөрийн Instagram хуудастаа мэдэгджээ.

"Тийм ээ, би Энди Уорхолын дүрд тоглох болсон нь үнэн. Надад ийм боломж олгосонд маш их талархаж бас догдолж байна. Өнгөрсөн ч гэсэн төрсөн өдрийн мэнд хүргэе, Энди! Бид чамайг болон чиний суут ухааныг үгүйлж байна" хэмээн бичжээ.

Хэдийгээр Жаред Лето өөр мэдээлэл өгөөгүй ч киног Виктор Бокрисийн 1989 онд хэвлэгдэн гарсан "Warhol: The Biography" номоос сэдэвлэнэ хэмээн таамаглаж байгаа юм. Учир нь Лето продюсер Майкл Де Лукагийн хамтаар тус бүтээлийн эрхийг авсан байна. Харин энэхүү намтарчилсан киноны зохиол дээр "The Wolf of Wall Street", "The Sopranos" зэрэг бүтээлүүд дээр ажилласан туршлагатай Теренс Уинтер ажиллахаар болжээ.

Сэтгэгдэл бичих

цааш үзэх