Хайх

Cartier алдарт Love бугуйвчаа дахин худалдаанд гаргалаа

Cartier алдарт Love бугуйвчаа дахин худалдаанд гаргалаа

Зүгээр л хайр

Text: Buro.Mongolia


Хайрын сэтгэлээ илчлэх хамгийн амархан арга бол Cartier брэндийн Love бугуйвчийг бэлэглэх явдал юм

Энэхүү бүх цаг үеийн хамгийн хүсэмжит бугуйвч нь Google-д хамгийн их хайгдсан үнэт эдлэлээр тодорсон байгаа. Анх 1969 онд бүтээгдэж байсан Love бугуйвч өдийг хүртэл үнэ цэнээ алдалгүй, брэндийн бэлгэ тэмдэг болсон хэвээр байна.

Бугуйг ороож, хоёр жижиг боолтоор бэхлэгддэг бугуйвчны дизайн нь эцэс төгсгөлгүй хөврөх хайрын мөчлөгийг илэрхийлж байгаа юм. Бугуйвчийн минимал хэлбэр дүрс үе, үеийн хамгийн алдартай хүмүүсийн сонирхлыг татдаг. Love-ыг тухайн үедээ Элизабет Тейлор ба Ричард Бертон, Стив МакКуин ба Эли МакГроу нар зүүдэг байсан бол орчин үед энэ нь Анжелина Жоли, Скарлетт Йоханссон ба Кайли Женнер нарын хамгийн дуртай чимэглэл болоод байгаа.

 

цааш үзэх