Энди Уорхолын бүтээлүүдээс сэдэвлэсэн нүдний шилүүд
Retrosuperfuture-ээс
Retrosuperfuture-ийн Энди Уорхолын дүрслэх урлагийн сантай хамтран бүтээсэн шинэ цуглуулга нь алдарт зураачид, ялангуяа түүний олон янзын ухаалаг бүтээлүүдэд зориулагдсан юм.
Ер бусын дөрвөн төрлийн шил нь Уорхолын 1957 оны бэхээр зурсан цуврал бүтээлүүдээс сэдэл авчээ. Retrosuperfuture-ийн баг зураачийн бүтээлүүдийн архивт нэвтрэх эрхтэй байсан. Түүний ажлуудыг судалж байхдаа хоорондоо тэс өөр өнгө болон загвартай хэрнээ ухаалаг аксесуаруудын ачаар холбогдсон цуглуулга бүтээх урамтай санаа авчээ. Baby Baby, Minolou, Velvet Darling болон Ultra Candy хэмээх загварууд зөвхөн Нью-Йоркийн Soho-д байрших MoMA Design Store дэлгүүрт мөн компанийн албан ёсны вэб хуудсаар худалдаалагдана. Бидний дуртай загвараар улаан Ultracandy тодорлоо. Тэд зунд хамгийн ихээр тохирсон бөгөөд бидний бодлоор Уорхолын зурагтай хамгийн их дөхөж очсон гол загвар юм.