Хайх

Рианна Chopard брэндэд зориулж үнэт эдлэлийн цуглуулга бүтээлээ

Рианна Chopard брэндэд зориулж үнэт эдлэлийн цуглуулга бүтээлээ

Зун худалдаанд гарна

Text: Buro.Mongolia


Зураг:

Рианнагийн амжилтын жагсаалтанд бас нэгэн томоохон хамтын ажиллагаа нэмэгдлээ. Энэ удаад дуучин бүсгүй үнэт эдлэлийн Chopard брэндтэй хүчээ нэгтгэн капсул цуглуулга гаргажээ.

Цуглуулгад хоёр төрлийн ээмэг багтсаны эхнийх нь 18 карат бүхий цагаан алтаар хийгдэж, ягаан ба шар индранил, очир эрдэнэ, бадмаараг ба аквамарин чулуугаар чимэглэгдсэн байлаа. Харин хоёр дахь загвар нь мөн адил цагаан алтан эх биетэй, лийр хэлбэрийн очир эрдэнэ чулуутай байв. Үүнээс гадна цуглуулгад мөн 18 карат бүхий ягаан алт ба ногоон керамикаар хийгдсэн хүзүүний зүүлт багтжээ.

"Би үргэлж Chopard брэндийн чамин хийцтэй үнэт эдлэлүүдийг биширдэг байсан. Энэхүү агуу брэндтэй хамтарч, цуглуулга бүтээсэндээ одоо хүртэл итгэхгүй байна. Үнэт эдлэл бүтээх үйл явц үнэхээр сонирхолтой байсан. Их ч юм сурлаа. Бидний бүтээл хэрэглэгчдийн гарт хүрэх мөчийг тэсэн ядан хүлээж байна" хэмээн Рианна хэлжээ.

Үнэт эдлэлүүд 2017 оны зун худалдаанд гарна.

цааш үзэх