Хайх

Селфи эриний чиг хандлага – Том ээмэг

Селфи эриний чиг хандлага – Том ээмэг

Нүүр будалтыг орлож, энгийн хувцсыг гоёмсог харагдуулна

Text: Buro.Mongolia


Business of Fashion сэтгүүл сүүлд гаргасан нийтлэлдээ аварга том хэмжээтэй ээмэгнүүд тренд болж буйг мэдэгдлээ. Сэтгүүлийн үзэж буйгаар энэхүү аксесуарын амжилт селфи хийх дуртай шинэ үеийнхнээс шалтгаалсан аж.

Селфи зурганд зориулан гангалах хамгийн хялбар арга бол statement буюу анхаарал татам ээмэг зүүх явдал юм. Том хэмжээтэй, өнгөлөг ээмэг нь футболка, жийнсэн өмд гэх зэрэг өдөр тутмын энгийн хувцсыг хүртэл үдшийн гоёл болгон хувиргаж, нүүр будалтыг орлох чадвартай юм.

"Topshop ба H&M, Piaget ба Chopard, Celine ба Marni гээд загварын ертөнцийн бүхий л брэндүүд statement ээмэг гаргаж байна. Загварын тайз дээр үзэгдсэн гоёл чимэглэл ихэвчлэн өдөр тутмын хувцаслалтад тохиромжгүй байдаг ч, том хэмжээтэй ээмэг эсрэгээрээ маш том амжилт олсон" хэмээн Их Британийн Vogue сэтгүүлийн «Гоёл чимэглэл» булангийн редактор Кэрол Вултон ярилаа.

Түүнчлэн MatchesFashion.com вебсайтын бүтээгдэхүүн хариуцсан мэргэжилтэн Патти Ворсын хэлснээр том хэмжээтэй ээмэгний борлуулалт сүүлийн хугацаанд хэд дахин өссөн гэнэ. Тэр дундаа худалдан авагчид ихэвчлэн Simone Rocha ба J.W. Anderson брэндүүдийн ээмэг сонгож байгаа аж. Эдгээр брэндүүдийн аксесуар 120-380 долларын хооронд хэлбэлздэг байна.

цааш үзэх