Хайх

Buro 24/7 тойм: Alexander Wang, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Alexander Wang, намар-өвөл 2016

Эрх чөлөө

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Balenciaga-тай салах ёс гүйцэтгэсэн Александр Ванг одооноос өөртөө бүрэн эрх чөлөө олгохоор шийдсэн бололтой. Тэр өмнөх улиралд эхлүүлсэн сахилгагүй, рок сэдвийг үргэлжлүүлж байна. Ерөнхийдөө цуглуулга гоё гэхээсээ илүү хачирхалтай болжээ

Марк Жейкобсын алдарт гранж цуглуулга олонд хүрснээс хойш гранж стиль хүчээ алдалгүй, "моод"-нд эргэн орсоор байна. Угаасаа ч үймээн дэгдээгчид үргэлж хүмүүсийн сонирхлыг татсаар ирсэн гэдэгтэй маргах юмгүй. Дэлхий ертөнц дээр болж буй шударга бус байдалд олон хүн дотроо эгдүүцдэг ч бүгд тэр мэдрэмжээ ил гарган, тунхаглаад байдаггүй билээ. Харин зоригтой үймээн дэгдээгчид илүү хүссэнээрээ амьдарч байгаа харагддаг. Тиймээс л дизайнерууд энэ сэдэв рүү үе, үе эргэн ордог байх.

Гранж буюу босогчдын стилийн нэг онцлог бол мэдээж өсвөр насны, дэггүй хүүхдүүдийн төрх юм. Юунаас ч айж, эмээгээгүй, залуу насандаа үүрд үлдэхийг хүссэн өсвөр насныхан өөрсдийнхөө дотоод ертөнцөө гадна төрхөөрөө илэрхийлдэг билээ. Тэд тод бас зохимжгүй нүүр будалт хийж, хэт бүдүүлэг хувцасладаг. Тиймээс л Александр Вангийн ихэнх загварууд яг л тийм "хогийн" бас утгагүй харагдаж байлаа. Дизайнер ямар нэгэн шинэлэг дүрс, шинэ санаа танилцуулсангүй. Тодруулбал чокер хүзүүвч, камуфляж хээтэй өмд, хагас гэрэлтэх хар тирко, том бас хүнд гутал, сунасан мэт свитер, даашинз болгосон урт майк ба том хэмжээстэй хүрэм зэргийг бид урьд өмнө олон дизайнеруудын цуглуулгаас харж байсан шүү дээ.

Хэрвээ цуглуулгыг бүхлээр нь авч үзэлгүй, загваруудыг тус тусад нь шинжвэл Александр Вангийн зарим загварууд үнэхээр гайхамшигтай болсон харагдана. Тиймээс деталь бүрийг сайтар ажиглацгаая.

цааш үзэх