Хайх

Buro 24/7 тойм: Delpozo, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Delpozo, pre-fall 2016

Анхны туршлага

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Зарим дизайнерууд pre-fall улиралд бага зэрэг амсхийж, хялбархан загварууд гаргахыг боддог бол Хосеп Фонтод энэхүү сэтгэхүй огтхон ч таалагддаггүй гэнэ. Тэр загварын долоо хоногийн үеэр танилцуулдагаасаа дутахааргүй гайхамшигтай цуглуулга бүтээснийг pre-fall каталогиос нь харж болно

Испанийн Delpozo загварын ордны хувьд энэ нь анхны pre-fall цуглуулга болж байгаа юм. Магадгүй анхных гэдэг утгаараа брэндийн бүтээлч захирал ийм хичээнгүйлэн хандсан байх. Цуглуулгад гуч гаруй загвар багтсан нь багагүй тоо юм. Бүх загварууд Delpozo хэв маягийн маш тод, баяр баясгалан мэдрүүлсэн, том хэмжээтэй болжээ.

Энэ удаад Фонт хоёр гол зүйлээс шинэ санаа авсан байна. Нэгдүгээрх нь Мексикийн архитектор Луис Барраганы төслүүд бол, хоёрдах нь япон зурагчин Нобуеси Аракигийн бүтээлүүд аж. Араки өнгөрсөн хаврын улиралд загварын ертөнцөд нэлээд хүчээ авсан билээ. Түүний "олсоор ороогдсон" зургуудаас алдарт дизайнер Симон Роша хүртэл урам авч, ажилласан гэнэ. Харин Delpozo-гийн дизайнер Аракигийн бас нэгэн алдартай цуврал төсөл болох "цэцэг" зургуудаас санаа авжээ. Фонт зөвхөн тэдгээр зургуудын ачаар цуглуулгадаа цэцгэн хээ ба хатгамал оруулсан хэмээн хэлсэн байна.

цааш үзэх