Buro 24/7 тойм: Maison Margiela, pre-fall 2016
Холимог
Гальяно театрын хэв маягтай хөвсгөр, том хэмжээтэй, тод өнгийн загваруудад дуртайг бид сайн мэднэ. Maison Margiela-гийн удирдлага шинэ бүтээлч захирлаар "галзуу" Гальяног томилох үед бүгд түүнийг юу бүтээхийг тэсэн ядан хүлээж, хэтрүүлчих болов уу хэмээн айж суусан билээ. Тэр мэдээж хэрэг брэндийн хэв маягийг өөрчилсөн. Гэхдээ зоригтой дизайнер resort ба pre-fall цуглуулгуудад уламжлалт стилээсээ илүү даруухан, илүү энгийн бөгөөд илүү гоёмсог загварууд танилцуулаад байгаа юм.
Шинэ цуглуулгын хамгийн этгээд загвараар ирвэсний хээтэй пальто, харин хамгийн эргэлзээтэй сонголтоор богинохон шилэн оймс ба торон тирко тодорлоо. Шилэн оймсыг богино түрийтэй гутал дээр, шуба болон даашинзтай хослуулсан байв. Тэдгээр хувцаснуудыг андроген модель амилуулан, зургаа даруулжээ.