Хайх

Buro 24/7 тойм: Michael Kors Collection, pre-fall 2016

Buro 24/7 тойм: Michael Kors Collection, pre-fall 2016

12 цаг боллоо

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Майкл Корс ихэнх дизайнерууд шиг өдөр тутмын загварууд хийлгүй өөрийн шинэ цуглуулгаа баярын үдэшлэгт зориуллаа. Цуглуулгын төв нь гялалзсан чимэгтэй, гэрэлтсэн оруулгатай даашинз ба цув байлаа

Майкл Корс уламжлалт тансаг материал, эд зүйлс хэрэглэдэг хэрнээ тийм ч анхаарал татам биш, донж нь таарсан чамин загварууд бүтээж чаддаг онцгой чадвартай. Энэхүү авьяасаа дизайнер pre-fall цуглуулгаараа дахин харууллаа. Газар хүрсэн урттай, хайчилбар болон торон нэхээстэй даашинзууд харьцангуй даруухан харагдаж байлаа. Даашинзууд маш зөөлөн, уян ба гөлгөр материалаар хийгдсэн байсан нь илүү чамин төрх гаргажээ. Торон нэхээс, хуниас, гялалзсан чимэглэл, өд, угалз гэх зэрэг элемент хувцаснуудыг хэт хээнцэр биш, харин эсрэгээрээ биед эвтэйхэн бөгөөд тайван харагдуулж байсан нь гайхамшигтай.

цааш үзэх