Хайх

Buro 24/7 тойм: Paul Smith, намар-өвөл 2016

Buro 24/7 тойм: Paul Smith, намар-өвөл 2016

Аз жаргал

Text: Ө.Тодгэрэл


Зураг:

Хүйтний улирал танд гуниг төрүүлж байвал Пол Смитийн цуглуулгыг харж баяр баясгалан мэдрээрэй. Түүний загварууд Нью-Йорк ба Лондонгийн загварын долоо хоногийн хамгийн гэгээлэг бас өөдрөг нь байлаа. Шаргал, шар, цайвар цэнхэр өнгөнүүдээр дүүрсэн тайзыг сонирхоцгооё

Кристофер Бейлигийн мэдэгдлийн дараа Пол Смит ч мөн адил загварын шинэ хувьсгалт нэгдэхээр шийдсэн. Их Британийн дизайнер цаашдаа жилд хоёр цуглуулга гаргаж, эрэгтэй, эмэгтэй цуглуулгаа нэгтгэхээр болсон. Тэгэхээр түүний энэ удаагийн цуглуулга хуучин тогтолцооны дагуу хийгдсэн сүүлийн цуглуулга гэсэн үг юм.

Buro 24/7 тойм: Paul Smith, намар-өвөл 2016 (фото 1)

Маркийн намар-өвлийн цуглуулга маш эрх чөлөөтэй, тод өнгөтэй, зугаатай, залуухан болжээ. Бүтээлч захирал Пол Смит бага насаа дурссан бололтой шүү. Цуглуулгын ихэнх загварууд хүүхэд бүрийн тоглох дуртай байсан өнгийн цааснуудыг санагдуулж байв. Зөөлөн ягаан өнгийн өргөн өмд аль эсвэл толгой эргэм эрээн хослол зэрэг загварууд шар өнгийн том цаасан дээр наалдсан хайчилбарууд шиг 2D хэмжээстэй харагдаж байлаа. Түүнээс гадна тод өнгийн туузнуудаас бүрдсэн юбка, эрвээхийний далавчийг дүрсэлсэн свитер, энгэр дээрээ тод өнгийн бөөрөнхий дүрстэй цамц гээд цуглуулга хангалттай олон зугаатай загвараас бүрджээ. Загварын шоу бүхэлдээ их өөдрөг уур амьсгал цацруулж, хүрэлцэн ирсэн зочдод баяр баясгалан бэлэглэлээ.

 

цааш үзэх