Бюро 24/7 тойм: A La Russe, хавар-зун 2016
Замд гарах цаг ирлээ
Анастасия Романцова цуглуулгынхаа каталогийг загварын шоу хийхээсээ өмнө танилцуулдаг уламжлалтай билээ. Түүний аль есдүгээр сард гаргасан каталогоос шинэ цуглуулгын сэдэв нь тодорхой болсон юм. A La Russe-ын гол дүрийн бүсгүй энэ удаад сараана цэцгийн үлгэрийн хүрээлэн хайхаар аялалд гарах болно. Гадуур тархсан цуурхлын дагуу тэрхүү хүрээлэн хүний хүслийг биелүүлдэг гэнэ. Харин зорьсон газартаа хүрэхийн тулд бүсгүй олон бэрхшээлт замыг туулна. Загварын шоуны үеэр бүх зүйл сонсогдож байгаа шиг ээ сайхан харагдаж байлаа.
Сафари хэв маягтай цуглуулгад "газрын" өнгөтэй аяллын хүрэм ба олон халаастай хантааз гэх зэрэг загварууд урт гоёмсог даашинзтай хослон багтжээ.
Харин хувцаснуудыг ойроос харвал бүр илүү сонирхол төрөх болно. Сараана цэцгийн хээ юбка, даашинзыг гоёж байсан бол, шувууны дүрстэй хатгамлууд хантааз ба хүрэмний ар хэсэгт нууцхан байршсан нь гэнэтийн байж чадлаа.