Бюро 24/7 тойм: Victoria Beckham, resort 2019
23 ширхэг урлагийн бүтээл
Энэ улирлын эмэгтэйлэг, галбирт төгс суусан загварууд Викториягийн өөрийн стильд бага зэрэг өөрчлөлт орсонтой шууд холбоотой. Дизайнер өмнө нь ихэвчлэн сул, oversize хувцаснууд сонгодог байсан бол саяхнаас илүү галбир барьсан эсгүүрийг эрхэмлэх болжээ. Цуглуулгад багтсан хар өнгийн, бариу tuxedo даашинзын талаар ярихдаа тэрээр "Би үүнийг өмсөх үед өөрийгөө илүү рок-н-ролл мэдэрдэг" гэж хэлсэн юм. Цэргийн хээтэй дэгжин загварууд, жийнсэн материалтай тренч цув, нэг өнгийн баялаг хээтэй торгон даашинзууд, бүхэлдээ тод улаан өнгийн хослолууд зэрэг нь дор бүрдээ яг л урлагийн бүтээл мэт дахин давтагдашгүй атлаа өдөр тутамд өмсөх боломжтой гэдэг нь үнэхээр гайхалтай.
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт