Бюрогийн сонголт: Энэ зуны аяллын хамтрагч Canada Goose
Хавар, зуны нимгэн загварууд ирлээ
Антарктидын Мак Мурдо станцад ажилладаг эрдэмтдийн гол өмсгөл төдийгүй хамгийн хүйтэн цаг агаарт ажилладаг хүн бүрийн сонголт болж чаддаг "хамгийн дулаан куртка" Canada Goose-ийг манайх шиг хүйтэн өвөлтэй газар амьдардаг хэн бүхэн андахгүй сайн мэднэ. Үнэ дагаж чанар гэдэг шиг үнэхээр л нэг насны хэрэглээ болж чаддагийг үнэнч хэрэглэгчид нь баталдаг. Зөвхөн өвлийн куртка үйлдвэрлэдэг байсан Canada Goose 2011 оноос эхлэн хавар, намрын хөнгөн загварууд танилцуулж эхэлсэн билээ.
Курткандаа нугас болон галууны хамгийн сайн сөд ашигладаг бөгөөд 625, 675, 750, 800 гэсэн дүүргэлтээр үйлдвэрлэдэг. Хавар намрын курткагаа ихэвчлэн 750 ба 800 гэсэн дүүргэлттэй үйлдвэрлэдэг тул маш хөнгөн бас дулаахан байдаг. Сөд гэхээр хүмүүс маш халуун гэж ойлгодог бол Canada Goose брэндийн хавар, намрын куртка нь хүйтэнд дулаан, халуунд сэрүүн байлгадаг давуу талтай.
Canada Goose брэндийг Монголд албан ёсоор The Seven Summits дэлгүүр оруулж ирдэг бөгөөд тус дэлгүүр нь 2005 онд байгуулагдаж 2012 оноос Canada Goose-ийг албан ёсны эрхтэйгээр борлуулж байна. The Seven Summits дэлгүүр нь Baffin, Vaude, Meindl, Canada Goose зэрэг 10 гаруй аяллын брэндүүдийг албан ёсны эрхтэйгээр оруулж ирдэг бөгөөд тэд энэ оноос эхлэн Canada Goose брэндийн хавар, зуны загваруудыг Монголд анх удаа оруулж ирж буйгаараа онцлогтой.
Хавар-зун 2022 цуглуулгын онцлог
Калифорни мужийн Big sur далайн эрэг дээр “Live in the Open” уриатайгаар зураг авалтаа хийсэн Canada Goose брэнд энэ оны хавар-зуны улиралд зориулан олон төрлийн байгалийн өнгө, байгальд ээлтэй материал ашиглаж санаанд оромгүй жижиг хэсгүүд дээр хүртэл анхаарал хандуулан нарийн детальтай дизайнуудыг гаргажээ. Уламжлалт хар, улаан, цагаан, цэнхэр өнгөнүүдээс гадна тэд энэ удаад зөөлөн завсрын өнгөнүүд, загасчдын борооны цувнаас санаа авсан тод шар өнгө, aрктикийн тундраас цухуйж буй хаврын анхны цэцэгс мэт ягаан өнгө болон зэрлэг амьтдын зураг авдаг зурагчин София Дарлингтоны байгалийн өнгөнүүдийг хооронд нь хольж гаргасан камо өнгө зэргийг ашиглажээ.
Харин нэмэлт жижиг деталь болон тоноглолуудын хувьд:
- Суганы хэсэгт нэмэлт оруулга оруулж өгснөөр илүү чөлөөтэй хөдлөх боломжийг олгосон
- Дулаан байлгахын тулд заханд сөдөн дүүргэлт хийсэн
- Цахилгаан болон тоноглол нь цаг агаарын янз бүрийн нөхцөл байдалд дасан зохицоход зориулагдсан
- Ханцуй нь хөдөлгөөнд саадгүй байхаар бүтээгдсэн
- Курткаг эвхэж өөрийнх нь халаасанд багтааж болохоос гадна тэрхүү эвхсэн курткагаа аяллын үеэр дэр болгон ашиглаж болно
- Куртканд зориулалтын гогцоо бэхлэгдсэн бөгөөд үүнд бээлий, усны сав зэргийг өлгөх боломжтой
ДУЛААНЫ ТУРШИЛТЫН ИНДЕКС /TEI/
Canada Goose 5 түвшний дулааны туршилтын индекс боловсруулсан бөгөөд энэ нь танд цаг агаартаа тохирсон зөв куртка сонгоход тусална. TEI1-ээс TEI5 хүртэлх индекс куртка бүр дээр байдаг бөгөөд энэ нь тухайн куртка хэдэн цельсийн градуст тэсвэртэйг илтгэдэг. TEI1 ба TEI2 нь илүү хөнгөн материалтай ба идэвхтэй хөдөлгөөн хийдэг хүмүүст, хавар-зуны улиралд өмсөхөд зориулагдсан бөгөөд хүсвэл өвөл ч бусад гадуур хувцастайгаа давхарлан өмсөж болно. Харин TEI3 болон TEI4 нь намар, өвөл өмсөхөд зориулагдсан бол TEI5 нь дэлхийн хамгийн хүйтэн цаг агаарт зориулагдсан юм.
Canada Goose ба аялал
Аялал бидэнд хорвоо ертөнцтэй танилцаж нүд нээгдэх боломжийг олгодог ганц зүйл. Гэвч бид очсон газар бүрдээ өөрсдийн ул мөрөө тодорхой хэмжээнд үлдээдэг учраас соёлтой аялах хамгийн чухал. Соёлтой аялагч гэж байгаль орчинд ээлтэй, ил задгай хог хаядаггүй, аялах гэж буй газар орны талаар мэдлэг мэдээлэлтэй, нутгийн хүмүүстэй соёлтой, хүндэтгэлтэй харьцаж аяллын зориулалтын хувцас болон хэрэгслээр өөрийгөө бүрэн хангаж явдаг хүнийг хэлнэ. “Хамгийн муу” хувцсаа өмсөж аялалд гардаг үе ард хоцорсон. Аялалд гарахдаа хөнгөн хэрнээ дулаахан, хөдөлгөөнд саад болохгүй, аюулгүй байдлыг хангасан чанартай хувцсыг сонгох нь чухал. Харин Canada Goose таныг соёлтой бөгөөд загварлаг аялагч байхад тусална.
Бюрогийн Сонголт
Abbott Hoody
Abbott Hoody
Маш хөнгөн бас зөөлөн Feather-Light материалаар хийгдсэн энэхүү куртка дунд зэргийн салхи, бороо болон цасанд тэсвэртэй. Урьдчилан таамаглах аргагүй цаг агаарт таныг үргэлж бэлэн байлгах энэхүү курткаг явган аялал хийх болон ууланд авирахдаа өмсөхөд тохиромжтой.
HyBridge Thornbury Hoody
HyBridge Thornbury Hoody
Гурван давхар бүтэцтэй Tri-Durance SS материалаар хийгдсэн Thornbury Hoody нь мөн салхи борооны хамгаалалттайгаас гадна амьсгалдаг материал учраас таныг хуурай, дулаан байлгахад тусална. Мөн суналт сайтай учраас хөдөлгөөн огт хязгаарлахгүй. Энэхүү курткаг нуурын эргийг зорьсон аялалд авч явахад өглөө, оройны сэрүүн агаар болоод нуурын эрэг дээрх дасгал хөдөлгөөн хийхэд тань хамгийн сайн туслах байх болно.
Hybridge Quilted Knit Hoody
Hybridge Quilted Knit Hoody
Онцгой зөөлөн шингээх чадвар өндөртэй Merino Wool материалаар хийгдсэн энэхүү куртка нь үргэлж хуурай тухтай байлгадаг. Маш сайн амьсгалдаг материал тул хүйтэнд дулаан, дулаанд сэрүүн байхад тусална. Майхантай аялалд гарах гэж байгаа бол энэ куртка хамгийн зөв сонголт болно. Мөн байгалийн гаралтай материал тул био задралд ордгоороо давуу талтай.
Freestyle Vest
Freestyle Vest
Бүх цаг үеийн must-have загвар. Олон тохиолдолд олон янзаар өмсөх боломжтой. Та орой найзуудтайгаа суухдаа, аялалд гарахдаа, гэр бүлээрээ амралтад явахдаа, болзоонд явахдаа ч хүртэл өмсөж болох аль ч нөхцөлд таныг загварлаг харагдуулж чадах шидэт хувцас.
The Seven Summits дэлгүүр дээр бэлэн борлуулагдаж буй загварууд
The Seven Summits
Хаяг: УИД-ийн зүүн урд
Утас: 77551111
Facebook: The Seven Summits