Монголын анхны UFC тулаанч Д.Батгэрэлийн сонголт Premier Tailor брэнд
Цуцашгүй эрч хүч, үр дүн болон амжилт дагуулах захиалгын хослолууд
Сүүлийн үед Улаанбаатарын гудамжаар яаран алхаж буй эрчүүдийн хувцаслалтыг та хэрхэн тодорхойлох вэ? Тэр дундаа ажлын уулзалт товлон чухал бизнес яриа өрнүүлж буй эрхмүүд дунд хувцаслалтын ямар хэв маяг зонхилж байгааг та анзаарсан уу? Ихэнх тохиолдолд өөртөө итгэлтэй байдлыг нь улам нэмэгдүүлж, цэмцгэр харагдуулах хослолоор гангарсан залуучууд таны хараанд өртөж байсан гэдэгт итгэлтэй байна. Дэлгүүрүүдэд худалдаалагдах бэлэн хослол биш, харин тухайн хүнд тусгайлан зориулсан, хэмжээ аван захиалгаар хийгддэг гоёмсог хослолууд хотын гудамжаар тогтмол үзэгдэх болжээ. Учир нь захиалгаар урласан хослол цаг хугацаанаас үл хамааран хэзээ ч хуучрашгүй загвар, биеийн галбирт төгс суух хийц, гандаж элэгдэхгүй чанартай материалаараа онцгойрдог тул made-to-measure буюу захиалгаар хослол урладаг үйлчилгээ эрчүүдийн өдөр тутмын хувцаслалтын нэгээхэн хэсэг болон хувираад байна.
Энэ салбартаа тэргүүлж яваа цөөн брэндүүдийн нэг болох Premier Tailor нь орчин үеийн залуучуудын шаардлагад төгс нийцдэг тул салбар салбарын нөлөө бүхий эрчүүдийн итгэлийг хэдийн олж авч чадсан билээ. Тиймдээ ч дэлхийн шилдгүүд хүчээ сорьдог UFC холбоотой гэрээ байгуулсан Монголын анхны бөгөөд цор ганц тулаанч Данаагийн Батгэрэл брэндийн шинэ нүүр царайгаар тодорсон байна.
BE NOTABLE
Мэргэжлийн холимог тулааны тамирчин Д.Батгэрэл тулааны ринг дээр гарах үедээ шуурга мэт хурдтай хөдөлж, өрсөлдөгчдөө хэдхэн минутын дотор хүчтэй цохилтоор буулгаж авдгаараа танигдсан тул "Шуурга" хэмээх хочтой билээ. Тэрээр мэргэжлийн дэвжээнд 12 удаа ялалт байгуулж, дэлхийн холимог тулааны хамгийн нэр хүндтэй, өндөр чансаатай холбоо болох UFC-ийн дэвжээнд одоогоор гурван ялалт байгуулаад байна. Дэлхийд данстай тэрээр саяхан Premier Tailor брэндийн BE NOTABLE гэх нэгэн бүтээлч зураг авалтад оролцсон нь бидний анхаарлыг татлаа. Монголд анхны бөгөөд тогтмол made-to-measure болон bespoke хослол урлалын соёлыг нэвтрүүлэн өдгөө арван жилийн ойгоо тэмдэглэж байгаа Premier Tailor брэндийн шинэхэн сурталчилгааг Монголын загварын салбарын шилдэг гэрэл зурагчдын нэг О.Төмөрбаатар дарсан бөгөөд Д.Батгэрэлийн амьдралынх нь салшгүй хэсэг болсон холимог тулааны урлагийг загвартай уялдуулан дурандаа буулгажээ. Түүнчлэн тамирчны өөртөө итгэлтэй, цэмцгэр стилийг Premier Tailor-ийн урласан хослол тодотгож, хүчирхэг мэдрэмжийг өгч байлаа.
Premier Tailor брэндийн санал болгодог бусад бүтээгдэхүүнүүд
Premier Tailor нь хослол захиалгын үйлчилгээнээс гадна эрчүүдийн шүүгээнд заавал байх ёстой зангиа, энгэрийн алчуур, чагтан товч, оймс, гутал гээд бүхий л төрлийн акксесуарууд болон сахал арчилгааны иж бүрдлийг Солонгос, Итали, Англи зэрэг улсуудаас оруулж ирэн хэрэглэгчдэдээ хүргэдэг мулти брэнд концепт дэлгүүр юм. Мөн тэд саяхнаас эхлэн хүрээгээ тэлэн Италийн алдарт Sartoria Dalcoure хослол захиалгын брэндтэй хамтран ажиллаж эхэлсэн тул та яг одоо Premier Tailor-ийн урланд очиж хүссэн загварын хослолоо захиалахын зэрэгцээ өөрт хэрэгцээтэй аксесуаруудаас сонголтоо хийгээрэй.
Premier Tailor
Утас: 77110050, 86610050
Хаяг: Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж
Facebook: Premier Tailor
Instagram: @premier_tailor
Төстэй нийтлэлүүд
Buro 24/7-гийн сонголт