ISAIA брэндийн мэргэжилтнүүд Монгол улсад айлчлан ирж хослол захиалах ховор боломж бүрдлээ
1920 онд Италийн Наполи хотод үүсгэн байгуулагдан дотооддоо төдийгүй олон улсын түвшинд өргөжин тэлж, тейлор хийцтэй тансаг зэрэглэлийн хослолуудаараа олонд танигдаад зогсохгүй Том Круз, Бен Аффлек, Крис Пратт болон бүх цаг үеийн шилдэг боксчин гэгддэг Флойд Мейведер зэрэг дэлхийн хэмжээний алдартнуудын өмсдөг ISAIA брэндийн салбар дэлгүүр Монгол улсад нээгдсэнээс хойш аль хэдийнээ таван жил өнгөрчээ. Энэ хугацаанд тансаг зэрэглэлийн ISAIA брэнд Монголын эрэгтэй хослолын салбарт шинэ стандарт тогтоож, олон үнэнч хэрэглэгчидтэй болсон бөгөөд "made to measure" буюу захиалгаар хослол урлах соёлыг Монголчуудад өргөнөөр таниулсан байна. Тэгвэл өчигдөр буюу гуравдугаар сарын 31-ны өдөр Шангри-Ла моллд байрлах ISAIA дэлгүүр дээр цар тахлаас үүдэн хойшлогдоод байсан брэндийн таван жилийн ойд зориулсан захиалгаар хослол хийлгэх хаалттай арга хэмжээ зохион байгуулагдаж эхэллээ. Энэхүү арга хэмжээний хүрээнд ISAIA-гийн Италид байрлах толгой компаниас борлуулалт хариуцсан захирал Энзо Магарачи айлчлан ирсэн бөгөөд мастер тейлор Массимо Золо Монголын үйлчлүүлэгчдэд өөрийн гараар “made to measure” буюу захиалгаар хослол хийх үйлчилгээ үзүүлж байгаа юм. Ингэснээр Монгол хэрэглэгчдийн өмнө гагцхүү Итали улсыг зорьж авдаг энэхүү үйлчилгээг дэргэдээсээ мэдрэх ховорхон боломж ердөө тав хоногийн турш нээгдээд байна.
Бэлэн хувцас худалдан авахад ханцуй нь багадах, цээжээрээ томдох аль эсвэл уртдаж, богинодох зэрэг олон асуудлууд гардаг. Тэгвэл ISAIA-д захиалгаар хослол хийлгүүлэхэд үйлчлүүлэгч өөрийн сонирхолд нийцсэн бэлэн дизайнаас сонголтоо хийж, материалаа сонгон, мэргэжлийн тейлорт биеийн хэмжээгээ өгснөөр галбиртаа төгс таарсан хослолтой болох юм.
Дизайны хувьд ISAIA брэнд хэт хуучинсаг, хэтрүүлэгтэй эсвэл эв хавгүй хувцасласан эрчүүдийн цувааг халж, өө сэвгүй, цэмцгэр хэв маягийг баримталдаг.
Харин материалууд нь дээд зэрэглэлийн чанартай, маш тансаг байдгаараа давуу талтай бөгөөд өөрийн нэрээ бичүүлэх зэргээр жижиг деталиуд оруулж цор ганц хувилбараа бий болгох боломжтой.
Энэхүү үйлчилгээг сонгосноор хослол гэхээр л тав тухгүй, зөвхөн албаны арга хэмжээнд хэдхэн цагийн турш өмсөөд хурдхан тайлдаг гэсэн үзэл бодолд тань өөрчлөлт орох нь гарцаагүй. ISAIA-гийн мэргэжлийн тейлоруудын урласан хослол танд спорт хувцас өмссөнтэй адил тухтай мэдрэмж өгөх учир өдөр тутамдаа, улирал харгалзахгүй өмсөх боломжтой. Энэ бол эрчүүдийн хувцасны шүүгээнд заавал байх ёстой хувцаснуудын нэг юм.
Түүнчлэн ISAIA-гийн урладаг загварууд, санал болгодог үйлчилгээнүүд нь жинхэнэ тансаг зэрэглэлийн байдгаараа бусдаас ялгаатай. Тэд тансаг зэрэглэлийн гэдэг ойлголтыг зөвхөн мөнгөн дүнгээр тодорхойлохоос илүү 100 гаруй жилийн турш эвдээгүй уламжлал, концепц, халуун дулаан уур амьсгал, үйлчлүүлэгч бүртэй тулж ажиллах арга барил цогцолсон амьдралын хэв маяг хэмээн нэрлэдэг.
“Made to measure” үйлчилгээ нь амьдралд хайртай, хором, мөч бүрээс таашаал авдаг нарийн мэдрэмжээ тодотгохоос эмээдэггүй бүх эрчүүдэд нээлттэй бөгөөд ISAIA-г сонгодог эрчүүд юу хамгийн тансаг, аль нь өндөр чанартай гэдгийг мэддэг.
ISAIA брэнд ярьж, сурталчлахаас илүү урласан хувцсаараа дамжуулан өндөр чанар, нарийн хийцээ харуулахыг эрхэмлэдэг билээ.
Бид энэ завшааныг тохиолдуулан Энзо Магарачитай ярилцаж тейлор хослолд дуртай хүмүүсийн анддаггүй “made to measure” үйлчилгээ болон брэндийн ертөнцийн талаар тодрууллаа.
Сайн байна уу? Та энэ удаа Улаанбаатар хотод ямар зорилгоор ирсэн бэ?
Юун түрүүнд би анх Улаанбаатар хотод 2016 онд ирж байсан. Энэ миний хоёр дах айлчлал болж байна. Уг нь Зориг бид хоёр өмнө нь яриад тус арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн байсан юм. Харамсалтай нь Ковидоос шалтгаалан цаг нь хойшилсон. Харин азаар Монгол улс хилээ нээж бид ISAIA брэндийн 5 жилийн ойг тэмдэглэхээр бас одоо зохион байгуулагдаж байгаа арга хэмжээндээ оролцохоор ирээд байна. Монголд ирсэндээ маш их баяртай байна. Маш тухтай байгаа.
Сүүлд ирснээс нь хойш Монгол хэр их өөрчлөгдсөн байна?
Надад маш их зүйлс өөрчлөгдсөн юм шиг мэдрэгдэж байна. Ялангуяа, анх 2016 онд Шангри-Ла моллд ISAIA дэлгүүрийг нээж байхад энд хоосон байсан. Харин одоо Шангри-Ла маш үзэсгэлэнтэй болжээ. Их гэгээлэг, олон үйлчлүүлэгчидтэй, олон дэлгүүрүүдтэй болсон байна. Бусад зүйлсийг аяллынхаа төгсгөлд хэлье. Одоохондоо бол маш сайхан, эерэг сэтгэгдэлтэй байна.
Таныг анх 2016 онд ирж байхад тейлор хослол Монголд дөнгөж л танилцуулагдаж байсан. Харин одоо бүгд мэддэг болсон байна.
Яг тийм. Монголын хэрэглэгчид тус салбарын талаар мэдлэгтэй болж, хүсэлдээ хөтлөгдөж, сонирхох хүсэл нь нэмэгдсэн байна. Энд мэдээж Т.Зоригийн нөлөө бий. Тэрээр өнгөрсөн таван жилийн турш загварын маш олон сегментүүдэд орж, өргөжин тэлжээ. Энэ бол Монголд, Т.Зоригд, бидэнд гээд бүгдэд нь тохиож буй үнэтэй завшаан юм.
Одоо бидний суугаа Quinto concept store-ын талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?
Quinto дэлгүүрийн хувьд илүү сурталчилгааны, дижитал зэрэг сегментүүдийг хөнджээ. Учир нь Quinto-гийн чиглэсэн залуу үеийнхэн бол ISAIA-гаас тэс өөр юм. Тэд догь ресторан, догь сэтгүүлээр сурталчилгаагаа явуулдаг илүү "загвар" гэсэн илэрхийлэмжтэй билээ. Харин ISAIA бол илүү хувь хүн, тансаг зэрэглэлийн хэсэг бүлэг рүү чиглэсэн бөгөөд үйлчлүүлэгчид маань хаалттай байхыг илүүд үздэг. Эдгээр нь ISAIA-гийн онцлог шинж чанарууд юм.
Та ISAIA эрэгтэйг хэрхэн тодорхойлох вэ?
ISAIA эрэгтэй бол амьдралыг таашаахыг хүсдэг нэгэн. Жишээ нь, тэр оройн хоолоо цугтаа идэхээр цаг товлосон эмэгтэйгээ хүлээж байх зуураа хоолны ширээнээсээ таашаал авдаг амьдралын хором, мөч бүрийг чухалчилдаг төрлийн хүн юм. Тэр чамин тансаг байдлаар дамжуулан өөрийгөө илэрхийлэхээс айдаггүй бөгөөд өөртөө маш итгэлтэй. Үүний зэрэгцээ ISAIA эрэгтэй үргэлж завгүй хөдөлмөрлөдөг, маш их аялдаг бас бусдын үзэл бодлоос хараат бус, өөрийн бодолдоо итгэлтэй тийм л хүн.
Та хэрхэн амьдралыг таашаадаг вэ?
Би яг л адилхан байдлаар таашаал авдаг. Аяллаас, ресторанд амттай оройн хоол идэхээс, эргэн тойрны хүмүүст сайхан сэтгэгдэл төрүүлэхээс болон дуртай зүйлээ хийдэг гэдэг утгаараа ажлаасаа таашаал авна. Түүнчлэн сайхан хүмүүс намайг хүрээлэхэд нойр дутуу байсан ч эсвэл 12 цагийн турш үргэлжилсэн нислэгээсээ буугаад онгоцны буудлаас шууд явах хэрэг гарсан ч “Яагаад болохгүй гэж” гэж боддог. Нэг тиймэрхүү л байдаг даа.
Яагаад заавал ISAIA-г сонгосон болоод хэзээ энэ компанид ажиллаж эхэлсэн талаар хуваалцаач?
Би ISAIA брэндэд орохоос өмнө Calvin Klein-д ажилладаг байсан. Тухайн үед ISAIA-гийн талаар сонсоогүй, мэддэггүй байсан. Улмаар 2010 оноос эхлэн ISAIA-гийн нэг хэсэг болсон юм. Энд ажиллаж байх хугацаандаа тансаг зэрэглэлийн гэдэг ойлголтыг жинхэнэ утгаар нь мэдэж авсан гэхэд болно. Юу гэвэл, загвар болон тансаг зэрэглэл гэх ойлголтын хооронд маш том зай байдаг юм билээ. Үүнийг дан ганц брэндийн нэрээр тодорхойлохоос гадна бүхэл бүтэн амьдралын хэв маяг гэж ISAIA хардаг юм. Жижиг деталь, материал, арга барил бүрээс тансаг зэрэглэлийн гэдэг нь мэдрэгдэнэ. Жишээ нь, манай дэлгүүрт орж ирсэн үйлчлүүлэгч зөвхөн юу худалдаж авах талаар бодоод өнгөрөхгүй ISAIA хүмүүсийн нүдний харц, харилцаагаар дамжуулан эмчлэгддэг гэхэд хилсдэхгүй. Учир нь ISAIA-гийн хамт олон хэрэглэгчдийнхээ оронд өөрсдийгөө тавьж, мэдэрч чаддаг.
Түүнчлэн бид урласан бүтээлээ олон үгээр тайлбарлах шаардлагагүй гэж хардаг. Хэрэглэгч зүгээр л ISAIA-гийн хувцсыг өмсөж үзэн нүдээрээ хараад, гараараа мэдрэхэд л хангалттай. Тэгэхэд энэ бол ноолуур аль эсвэл гар хийцтэй гэдэг нь шууд л мэдрэгдэнэ.
ISAIA Mongolia
Хаяг: Шангри-Ла молл, 1 давхар
Утас: 8090 6070, 7722 1010
Facebook: ISAIA Mongolia
Instagram: @isaia_mongolia